
Төрийн өмчийн
ерөнхий боловсролын
Шинэ Эрин олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна
Тус сургуульд суралцах хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан сурагчид сонгон шалгаруулалтад оролцож болно.
2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2020-2021 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх
V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
Бүртгүүлэхдээ авчрах материалууд
-
1. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт
-
2. Тухайн сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар / Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ /
-
3. Сурагчийн хувийн хэрэг эх хувиараа / Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
-
4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
-
5. Бүртгэлийн хураамж болох 25,000 төгрөгийг Төрийн сан гийн 100900015 078 тоот дансанд тушаасан баримт /Дансны нэр нь Шинэ Эрин лаборатори сургууль/
Жич: Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ. Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагчийг бүртгэх боломжгүй.
Бүртгэл
2020 оны 8 дугаар сарын 21-нээс 27-ныг дуустал 9.00- өөс 17.00 цагийн хооронд Шинэ Эрин олон улсын сургуулийн 109 тоот өрөөнд бүртгэнэ.
Шалгалтын тов
Шалгалт 2020 оны 8 дугаар сарын 29 - ний өдрийн 11.00 цагаас авагдана.
Хаяг :
БГД, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ Эрин олон улсын сургуулийн байр
/ Төмөр замд, 20-р дунд сургуулийн зүүн талд, Варьете чуулгын хойно байрладаг /
Холбоо барих утас :
77228484 , 91119312
ЭЛСЭЛТИЙН КОМИСС