Odoo • Зураг and текст

NESP гэж юу вэ?

Шинэ Эрин Зуны Хөтөлбөр (NESP) нь жил болгоны зуны амралтын 3-6 долоо хоногийн хугацаанд 40-50 сурагчийг шалгаруулан стандарт шалгалтуудад (SAT, TOEFL, IELTS г.м.) эрчимтэйгээр бэлдэх болон хувь хүний хөгжлийн семинаруудад оролцуулдаг хөтөлбөр юм. Хөтөлбөрийг Шинэ Эрин сургуулийн багш нар болон гадаадын их дээд сургуулиудад сурч буй туршлагатай төгсөгчид маань сурагч нэг бүрийг Америкийн их дээд сургуулиудын өргөдлийн үйл явцад бэлдэх багц сургалтын хөтөлбөрөөс гадна ганцаарчлан үнэлэх замаар заан чиглүүлнэ.

Зорилго: 

Шинэ Эрин сургуулийн сурагчдыг АНУ-ын (өөр улс байсан ч зөвлөн, туслахад бэлэн) топ их, дээд сургуулиудад амжилттай (тэтгэлэгтэйгээр) элсэн суралцах, дэлхийд өндрөөр үнэлэгддэг боловсролыг нь эзэмших гарцыг бий болгож өгөх 

Төгсөгчдийн туршлага дээр үндэслэн сурагчдын академик мэдлэгээс гадна хичээлээс гадуурх үйл ажиллагаанд (хувь хүний сонирхлын дагуу) идэвхтэй оролцдог хандлага суулгаж зуны хугацааг ч өөрийгөө хөгжүүлэх улирал болгон ашигладаг сурагч болгон оршино.

Стандартчилагдсан шалгалтуудад эрчимтэйгээр бэлдэнэ: SAT, IBT TOEFL

Их сургуулийн өргөдөл, тэтгэлгийн өргөдөл, визний хүсэлт загварчлан бөглөж үзэх (simulation)

АНУ-ын №1 сэтгүүл зүйн сургууль болох Northwestern-ий их сургуулийн професор доктор Я. Борчулууны зөвлөгөөгөөр өргөдлийн хувь хүний эсээ бичих

Улаанбаатар дахь томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдээр аялах

Нийгэмд нөлөө бүхий Шинэ Эрин сургуулийн төгсөгчид, дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчдийн туршлага, зөвлөгөө, мэдээллийн хэлэлцүүлэгт суух