СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА. 

Монгол Улсын Боловсролын Яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин ОУ-ын сургууль нь анх 2010 оны 11 сард байгуулагдсан бөгөөд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр англи, монгол хэлээр сургалт явуулдаг Монгол улсын төрийн өмчит олон улсын анхны ЕБС юм. Одоогоор тус сургууль Кембрижийн олон улсын Check point, IGCSE, AS, A түвшний сургалт явуулж, Кембрижийн олон улсын шалгалтын (CIE) төвөөс олгосон  MN011 кодын албан ёсны  эрхтэйгээр олон улсын шалгалтыг зохион байгуулдаг.

ТҮҮХЭН ТОВЧООН.

  • 2010.03.25. БСШУЯ-ны харьяа олон улсын Шинэ эрин лаборатори сургуульд ажиллах 3 удирдлага, 13 багш батламж гардан авав. 

  • 2010.11.22. БСШУЯ-ны харьяа Шинэ эрин лаборатори сургуулийн анхны хичээл оров. 

  • 2010.02.23. Кембрижийн олон улсын IGCSE түвшний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 11 хичээлийн эрх авав. 

  • 2011.04.13. МУ-ын засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын шалгалтын төвийн хооронд бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 

  • 2011.06. Тус сургуулийн сурагчид англи хэлний зуны сургалтад хамрагдаж эхлэв. 

  • 2011.11.07. Шинэ эрин сургуулийн барилга ашиглалтад орж, багш нарын тоо 22, сурагчийн тоо 160 болж өргөжив.

  • 2012.10. Багш бүр хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.

  • 2012.11. Сонгодог урлаг хүүхдийн боловсролд соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

  • 2012.04.02. Сургуулийн стратеги төлөвлөгөөг багш, сурагч, эцэг эхийн оролцоотойгоор боловсруулж эхлэв.

  • 2012.05. Шинэ эрин сургуулийн 27 сурагч Кембрижийн олон улсын анхны шалгалтаа өгөв.

  • 2013.11. Сурагч Э.Энхцацралт олон улсын IGCSE түвшний математикийн шалгалтаар “Дэлхийн топ” үнэлгээг анхлан авав.

  • 2014.11.27. ОХУ-ын Сочи хотод явагдсан “World Robot Olympiad” арга хэмжээнд Шинэ эрин сургуулийн төлөөлөл оролцож, гишүүнчлэлийн эрх авав.

  • 2014.05.30. Анхны 20 сурагч сургуулиа амжилттай төгсөв.

  • 2015.01. Япон Улсын Иокохама хотод болсон робот хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байх гэрээ хэлэлцээр хийв.

  • 2015.04.14. Турк Улсын Анталияа хотод болсон “Хүүхдийн урлагийн их наадам”-д тус сургуулийн багш, сурагчид Монгол Улсаа төлөөлөн оролцов.

  • 2015.04. “Шинэ эрин төгсөгчдийн холбоо”-г үүсгэн байгуулж, сурагчдад зөвлөх багшийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаагаа эхлэв.

  • 2015. Сингапурын ба Азийн математикийн олимпиадад Шинэ эрин сургуулийн багш, сурагчид оролцож эхлэв.

  • 2016.08.22. Дэлхийн газар зүйн олимпиадаас Монгол Улсын анхны медалийг тус сургуулийн 12б ангийн сурагч Э.Жагар хүртэв.

  • 2017. Солонгос Улсад зохион байгуулагдсан “e-icon” гар утасны аппликейшн хөгжүүлэлтийн 7-р тэмцээнд Шинэ эрин сургуулийн баг оролцов.

  • 2017.11.01. Япон улсад зохион байгуулагдсан “Japan super science fair”-т Шинэ эрин сургуулийн багш сурагчид анх удаа оролцов.

  • 2017.11.25. “Үндэсний урлаг хүүхдийн боловсролд” соёлын хөтөлбөр хэрэгжиж эхлэв.

  • 2018.03. АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан НҮБ-ын загвар хуралдаанд тус сур- -гуулийн багш, сурагчид Монгол Улсаа төлөөлөн оролцов.

  • 2018.03.21. “Эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан, сургууль даяар 1 өдрийг цахилгаан хэрэг- -лэхгүйгээр өнгөрөөдөг болов.

  • 2018.04. Олон улсын шинжлэх ухааны VANDA олимпиадад Шинэ эрин сургуулийн сурагчид анх удаа оролцов.

  • 2018.06. Солонгосын Санжү сургуультай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

  • 2018.09. Монгол ахуй соёлыг судлах, ажил хөдөлмөрийн амтыг мэдрэх, эх орноороо бахархах зорилготой “Нийслэл хүү” төслийг хэрэгжүүлж эхлэв.

  • 2018.10.05. Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас боловсролын шинэчлэлд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Шинэчлэлийн түүчээ сургууль” өргөмжлөлөөр шагнав.

  • 2019.03.19. Япон Улсын Цукуба хотод зохион байгуулагдсан “Tsukuba Science Edge 2019” үйл ажиллагаанд Шинэ эрин сургуулийн судалгааны баг анх оролцов.

  • 2019.11.30. Шинэ эрин сургуулийн эцэг эхийн зөвлөл, бүтээлч сэтгэлгээ гоо зүйн заах аргын нэгдлийнхэн хамтран “Эцэг эхийн нөхөрсөг тэмцээн-ийг зохион байгуулж эхлэв.

  • 2020.01.25. Шинэ эрин сургууль нийслэлийн шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

  • 2020.01. Короновирусын халдвар тахлын улмаас Улсын Онцгой Комиссын шийдвэрээр танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон ч сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж тасралтгүй хичээллэв.

  • 2020.01.30. Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хичээлийг зохион байгуулж, зураг авах үйл ажиллагааг сургууль дээрээ хийв.

  • 2020.04. Шинэ эрин сургууль нь Woowoo technology компанитай хамтран дэлхийн 120 гаруй оронд хэрэглэгдэж буй Odoo ERPсистемийг сургалтдаа нэвтрүүлж эхлэв.

  • 2021.06. Байгалийн ухааны “Vanda international science competition”-д оролцож эхлэв.

  • 2022.04.25. Шинэ эрин сургууль нь “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

  • 2022.05. “Эгшиглэхүй дүрслэхүй” сурагчдын уран бүтээлийн тайлан үзэсгэлэнг гаргаж эхлэв.

  • 2022.05.29. Япон улсын Яанагура сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

  • 2022.09. Япон улсын Яанагура ахлах сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

  • 2023.01. “Focus on the Family” сэтгэл зүйн байгууллагатай хамтран, кейс дээр ажиллах үйл ажиллагааг зохион байгуулав.

  • 2023. “Top in the World” шагналыг сурагч М.Ану (IGCSE, Math) хүртэв.

  • 2022-2025. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр I түвшний I индекст 4 удаа үнэлэгдэв.

  • 2024. “Top in Mongolia” шагналыг олгож эхэлсэн бөгөөд Шинэ эрин сургуулийн сурагч З.Билгүүндалай (AS, Math), Б.Биндэрьяа (AS, IT) нар уг шагналын эзэн анхлан болов.

  • 2024. “Top in the World” шагналыг сурагч Б.Уранбат (IGCSE. Math), М.Энхмэргэн (AS. Math) нар хүртэв.

  • 2025. “Monrobot challenge 2025” цуврал тэмцээнийг зохион байгуулав.

  • 2025. “Top in Mongolia” шагналаар сурагч Э.Энхдэлгэр (IGCSE, Biology), Т.Мөрөөдөл (IGCSE. Economics), Б.Эрдэнэбат (IGCSE, English), А.Энэрэл (IGCSE, ICT), М.Энхмэргэн (IGCSE, Chemistry) нар шагнуулав.

  • 2025.09. “Top in the World” шагналыг IGCSE түвшний математикийн хичээлээр сурагч Ш.Ануп, Б.Мөнхчимэг, О.Сараана нар хүртэв.

  • 2025. Сурагч Н.Тавилан AS түвшний дөрвөн хичээлийн багц дүнгээр хамгийн өндөр оноо авч “Best across” шагналын эзэн болов.