Төгсөгчдийн 

ХОЛБОО

Шинэ Эрин сургууль нь 2014 онд анхны төгсөлтөө хийж байсан ба 2020 оны байдлаар нийт 280 сурагч амжилттай суралцан төгссөн. “Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо” байгууллага албан ёсоор ТББ-аар 2017 онд бүртгэгдэж төгсөгчдийн ирээдүйн ажил мэргэжил, амжилтын карьерт чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, одоо суралцаж буй сурагчид болон төгсөгчдийн хооронд гүүр болон холбож ажиллах, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургууль болон нийгэмд тустай үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зорилготой.

Odoo • Тэкст and Зураг

Ази:153 (NYU Shanghai, Hainan Medical University, Seoul National University of Science and Technology, Inha University, Korea University, Southern Taiwan University Of Science And Technology, Bangalore University.)

Австрали: 2 (The Australian National University, TAFE in Sydney)

Европ: 28 (University of Manchester, University College London, University of Manchester, Imperial College London, University of Debrecen, Accademia di Belle Arti di Sanremo, TU Bergakademie Freiberg)

Хойд Америк: 51 (Cornell University, University of Toronto, University of British Columbia, Amherst College, Wesleyan University, University of Utah, Emory University, Colorado College, University of Minnesota, Trinity College, Whitman College,  DePauw University, Embry-Riddle Aeronautical University ) 


Д/д
Их Дээд Сургууль
Төгсөгчдийн Тоо
Хувь
1 МУИС
73
47%
2 АШИУС
16
10%
3 СЭЗИС
37
24%
4 ШУТИС
18
12%
5 GMIT
2
1%
6 КУДС
1 1%
7 Хүмүүнлэгийн УИС
1 1%
8 СУИС
1 1%
9 Мандах Бүртгэл ИС
1 1%
10 ҮБХИС /Үндэсний батлан хамгаалах ИС/
1 1%
11 Урлах Эрдэм ДС
1 1%
12 LETU
1 1%

Нийт:
96 100%

“Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо”-ны он оны туслах багш нар:

Анх Шинэ Эрин сургуульд тэнцэж орохдоо, өөр улсад их сургуульд сурна гэж боддог ч үгүй байлаа. Сургуулийг маань өвөрмөц болгодог найзууд, багш нар, болон удирдлага намайг том зүйлсийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй төгсөх орчныг бүрдүүлж өгсөн. Шинэ зүйлсийг сурч мэдэхээс гадна, мартагдашгүй дурсамжуудыг бүтээж, хамгийн сайн найзуудтайгаа Шинэ Эринд уулзсан. Сургууль, багш, найзууддаа үргэлж баярлаж явдаг.

Шинэ Эринг төгсөөд хамгийн анхнынхаа ажилд орж байлаа. Сургуулийнхаа төгсөгчдийн холбоог байгуулахаар ангийн найзтайгаа ажилд орсон. Надад шинээр байгуулагдаж байгаа компанид ажиллаж байгаа мэт санагдаж байсан. Төгсөгчдийн мэдээлэл цуглуулахаас эхлээд холбооны лого хийх гээд олон сонирхолтой ажил хийж үзсэн. Надтай адилхан олон сурагчид төгсөөд ажиллаж төгсөгчдийн холбоог томорч амжилттай болгоно гэж бодож байна.

Шинэ Эрингийн дүү нартаа,

Юуны өмнө би өөрийгөө товч танилцуулъя. Намайг Буддаа гэдэг. Би 2015 онд Шинэ Эрин сургуулийг олон улсын Кэмбриджийн А түвшний 3 хичээлийн А үнэлгээтэй төгссөн. Дараа нь завсар жил аван Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо-нд үүсгэн байгуулагчаар ажиллаж байх явцдаа Лондонгийн Imperial Коллеж-оос нөхцөлтэй тэнцсэн урилга авсан. 2016 оны зургаадугаар сард тавьсан нөхцлүүдийг хангаж, удаах аравдугаар сард нь элсэн суралцсан. Ковид-19 цар тахлын өмнөхөн, маш азтайгаар 2019 оны 6-р сард сургуулиа төгссөн дөө.

Энэ жил, 2020 оны 6-р сард төгссөн бүх төгсөгчдөдөө өндөр амжилт хүсье! Бусад бүх сурагчдын хувьд А түвшний шалгалт эсвэл SAT шалгалтанд суралцахад зарцуулсан бүх цаг хугацаа үр өгөөжөө өгдөг гэдгийг хэлмээр байна. Лондонд өнгөрөөсөн 3 жилд юм үзэж, нүд тайлж залуу насны амьдралынхаа эхний хэдэн жилээ алдартай их сургууль, том хотод өнгөрөөх шийдвэр миний амьдарлыг өөрчилсөн алхам байсан.

Гадаадад суралцах нь таны болон эцэг эхийн тань бодож байгаагаас хамаагүй илүү зүйл бөгөөд тантай нэгэн зүгт өсч хөгжих хүмүүс, багш нар, маш олон боломжуудаар хүрээлүүлэх болно. Энэ бол туршлагыг хүн бүр амьдралдаа мэдэрч үзээсэй хэмээн би хүсч байна.

Дахин хэлэхэд, бүх зүйл үр өгөөжөө өгдөг юм шүү !

Бүгдэнд нь Амжилт! 

Миний бие Төгсөгчдийн Холбоонд ажиллахдаа их юм сурч авсан. Холбооныхоо өрөөны ханыг будаад, хивсийг нь тавьж байснаа өчигдөрхөн мэт санаж байна. Юм гэдэг даруухан эхлэж болдог юм байна, зорилго нь мөрөөдөл нь том байхад юу ч жижигддэгүй юм байна гэж харсан. Миний дараагийн үеийн Холбооны ажилчид дүү нар маань, надаас илүү олон зүйлийг хийгээд явж байхыг харах их сайхан байдаг. Төгсөгчдийн Холбооны шавь тавигдаж байхад нь нэг жил ч болов ажиллаж хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг.

Сайн байцгаана уу. Намайг Шаравдоржийн Анударь гэдэг. Би Шинэ Эрин сургуулиас 2016 онд төгсөөд, 2 жилийн чөлөөгөөрөө Төгсөгчдийн Холбоонд ажилласан. Шинэ Эринд өнгөрөөсөн цаг хугацаа нь миний хамгийн дурсамжтай бөгөөд өсөн дэвжсэн цаг үе байсан. Шинэ Эрин сургуульдаа хичээлээс гадна найз нөхөдтэй болж, марташгүй дурсамжууд бүтээсэн. Анхны ажлын байр, туршлага хүртэл Шинэ Эринд байсан. Монгол, Кембрижийн хосолсон хөтөлбөр судлах, Төгсөгчдийн холбоог төрийн бус байгууллагаар бүртгүүлэх гэх мэтчилэн маш олон боломж бололцоогоор хангаж өгсөнд үргэлж талархаж явдаг. Ирээдүйд Шинэ Эрин болон Төгсөгчдийн Холбоо ямар амжилтанд хүрэхийг хүсэн хүлээж байна!

Сайн байна уу? Би сургуулиа төгссөний дараа хоёр жилийн турш жилийн чөлөө авахдаа Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоонд “сурагчдад зөвлөх багш”-аар үлдэн ажиллаж сурагчдад их сургуулийн элсэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон сурагч, багш нараа төгсөгчидтэйгөө харилцахад нь туслах ажлыг 2017-2019 онд хариуцаж байсан. Одоогоор АНУ-ын Коннектикут мужид байдаг Wesleyan University их сургуульд (либерал артс боловсрол олгодог сургуулиудаас АНУ-д 17-д жагсдаг) молекул биологич & биохимич мэргэжлээр сурдаг. Чөлөөт цагаараа би ширээний теннис тоглох болон блог бичих сонирхолтой. Академикийн хувьд 2017 онд Улсын Биологийн Олимпиадад мөнгөн медаль авч байсан. Тиймээс Шинэ Эрин сургуулийнхаа дүү нарт биологийн шалгалт (AS&A level, SAT), олимпиадууд хэрхэн бэлтгэх болон Америкийн их сургуулиудад хэрхэн тэтгэлэг горилох талаар зөвлөгөө өгөх боломжтой.

Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо надад маш том гэр бүл шиг санагддаг. Манай төгсөгчид одоогийн сурагчдаддаа сургуулиа төгссөний дараах амьдралд өөрсдийн замаа олоход нь тусалж, сурагчид нь үргэлж төгсөгчдөөсөө суралцан урам авахыг харах сайхан байдаг. Миний бие энэ хамт олны нэгээхэн хэсэг болж Төгсөгчдийн Холбоо- нд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ олон үнэ цэнэтэй сургамж, туршлага хуримтлуулсандаа их талархдаг.

Сайн байна уу! Төгсөх жилдээ Төгсөгчдийн холбоонд ажилласан нь үнэхээр сэтгэлд хоногшин үлдлээ. Хэдийгээр би бусад багш нар шиг төгсөөгүй байсан ч өмнө ажиллаж байсан төгсөгчдийнхөө цэгцтэй ажиллагааны ачаар ажиллахад үнэхээр амархан болгосонд баярлалаа. Би Төгсөгчдийн Холбоондоо үргэлжлүүлэн ажиллахдаа баяртай байна.

Бүгдээрээ сайн уу? Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо-нд ажиллаж буй туршлага маань 2020 он шиг адал явдлаар дүүрэн өнгөрч байна. Анхны 12 жил суралцаад төгсөж байгаа Мөнгөнбаяр бид хоёрын хувьд Шинэ Эрин сургуульдаа  суралцангаа төгсөгчдийн холбоонд ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна.  

Төгсөгчдийн Холбооныхоо үйл ажиллагааг тогтвортой явуулахын зэрэгцээ хичээл, шалгалт, өргөдлөө явуулах үйл явцаа амжуулах нь том даваа байдаг хэдий ч, энэ завгүй хэмнэл сайн цаг төлөвлөлттэй байх, ажлуудаа зөв дарааллаар эрэмбэлэх, ухаалгаар үр өгөөжтэй ажиллах гээд олон чавдаруудыг эзэмшихэд их түлхэц болдог гэж боддог.

Дэлхийн боловсролыг эзэмшин, амжилтын гараагаа эхэлсэн ах эгч нараа, шамдан суралцаж буй дүү нараа хооронд нь холбон тэднийхээ дунд гүүр болж ажиллах явцад тулгарсан бэрхшээлүүд хүртэл амттай санагдаж, урам зоригоор цэнэглэгдэн, тэднээсээ үлгэр дуурайлал авсаар байдаг даа. Алхам бүртээ суралцсаар, төсөөлөлдөө зурагласан оргилынхоо өөд би шат ахисаар байна. Энэ алтан боломжийг олгодог Шинэ Эрингийнхэндээ бүгдэнд нь гүнээ талархаж, хайрлаж явдаг юм шүү. 

Сайн байна уу? Сургуулиа төгсөөд нэг жилийн чөлөө авах хугацаандаа Шинэ Эрин Төгсөгчдийн Холбоо-нд ажиллаж байгаа. Ажиллаж эхлээд удаагүй байгаа ч гэсэн энд ажиллаж байсан ах эгч нарынхаа бүтээн байгуулсан бүхний үнэ цэнийг маш их ойлгож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд ямар хялбар болгож өгсөнд нь их талархаж байна.