Захирлын мэндчилгээ

Odoo • Зураг and текст


    Монгол улсын боловсролын түүхнээ нэгэн шинэ хуудас болж, монгол улсын анхны төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулагдаж байсан цагаас хойш аль хэдийн 10 жил өнгөрсөн  байна. Богинохон боловч энэ хугацаанд манай сургуулийн хамт олон, тус сургуулийн суралцагч, эцэг эхчүүд, гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллагуудын хамтын хүч хөдөлмөрөөр олон зүйлийг амжуулж, олон улсын жишигт хүрсэн сургалт, судалгааны төв бүхий загвар сургуулийн түвшинд хүрч чадсандаа баяртай байна.

    Монгол улсын засгийн газар боловсролын чанарын шинэчлэл хийхээр зорьж буй энэ цаг үед  олон улсын жишиг болсон хөтөлбөр, арга зүй, сургалтын технологи, менежмент, судалгааг өөрийн сургалтын онцлогт нийцүүлэн нутагшуулах ажлыг манай хамт олон амжилттай хэрэгжүүлж байна. 

    Тус сургууль анх 2010 онд 40 сурагч 13 багш, 3 удирдах ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, орчин нөхцөл бүхий сургууль болж өргөжин энэ жил 3 дахь төгсөлтөө хийж байна. Одоогоор нийт төгсөгчдийн 60% нь АНУ, Англи, Австрали, Япон, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНУУ, БНБУ, БНЧУ, БНТУ, БНЭУ, ОХУ, Канад, Тайвань, Польш, Сингапур, Итали зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны шилдэг их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцаж байна.   

    Сайн боловсрол гэдэг бол сайхан амьдралаар баталгаажиж, нийгэмдээ үзүүлж буй эерэг нөлөөллөөр тодорхойлогддог. Бид төгсөгчдөө Шинэ эрин ОУ-ын сургуульд суралцах хугацаанаас гадна, төгссөнөөс хойш 20 жилийн хугацаанд 4 удаагийн давтамжтайгаар ажил, амжилт, карьерыг нь, мөн түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг нь судлан сургуулийнхаа хөтөлбөрт тусгаж, тасралтгүй сайжруулан сургалтынхаа чанарыг төгсөгчдийнхөө амьдралын чанар, нийгмийн нөлөөллөөр батлан харуулах болно.


Эрдэм номын сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

ЗАХИРАЛ Б.АМАРТҮВШИН