БШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин ОУ-ын сургууль нь анх 2010 оны 11 сард байгуулагдсан.
Кембрижийн олон улсын хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хослуулан англи, монгол хэлээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулдаг Монгол улсын төрийн өмчит олон улсын анхны ЕБС юм.
Шинэ Эрин сургуульд нийт 420 сурагч 15 анги бүлэгт хуваагдан суралцдаг.
Сургалтын зориулалттай 17 анги, танхим, заал, лабораторид үйлийн болон материаллаг таатай орчныг бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагааг явуулж байна.