COURSES DETAILS
NEW ERA-RED CROSS
Баярцэцэг Наранхүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ЗОРИЛГО: Нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болно.
ХУГАЦАА: 2022оны 10 сар -2023 оны 04
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-11 анги
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг бүрийн 16:00-17:00
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Ёс зүйтэй, зөв хандлагатай байх
· Хариуцлагатай хандах (цаг баримтлах, ажил үүргээ чин сэтгэлээсээ цаг тухайд нь гүйцэтгэх)
· Аливаад тууштай, идэвх санаачилгатай, оролцоотой байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Аливаа үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж сурах
· Сайн дурын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах
· Багаар үр дүнтэй хамтран ажиллах
· Бусдын үзэл бодлыг сонсох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· Асуудал дэвшүүлэх, шийдлийг олох
· Зорилготойгоор ажиллаж сурах, үр дүнтэй цагийг өнгөрөөх
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН: Нийт сурагчид сайн дурын үйл ажиллагааны зорилго, мөн чанарыг сайтар ойлгож, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар, дадалтай болох
· Фото зургаар үзэсгэлэн гаргах
· Сайн дурын үйл ажиллагаанд сурагчдын хамруулж мэдээлэл өгөх, уралдаан тэмцээн зохион байгуулах
· Сургуулийн вэб сайтад шаардлага хангасан материалыг боловсруулж байршуулах
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ :
Ерөнхий үйл ажиллагаа |
Үйл ажиллагааны төрөл |
Хугацаа |
Хамрах хүрээ |
Хариуцах эзэн |
Олон нийтэд зориулсан лекц, хэлэлцүүлэг |
А. МУЗН-т гишүүнээр элсэх, үйл ажиллагааг сурагчдад танилцуулах, сурталчлах |
10-р сар |
7-12 ангийн сурагчид |
Улаан загалмайн клуб |
Б. Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сургалт |
10-р сар |
|||
В. Зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх сургалт |
11-р сар |
|||
Г.Сайн дурын үйл ажиллагааны талаарх сургалт |
11-р сар |
|||
Сайн үйлсийн аян |
А. Хогоо ангилаж сурах |
Сар бүр |
Багш, сурагч, ажилчид |
|
Б.Хуримтлал үүсгэж сайн үйлсийн аян өрнүүлэх |
Жилийн турш |
Багш, сурагч, эцэг эхчүүд |
||
В. Нийгмийн эмзэг бүлэгт туслах |
Улирал бүр |
9-12 ангийн сурагчид |
||
Г. Шинэ-Эрин сургуульд суралцахыг хүссэн сурагчдад туслах |
2-р улирал |
Элсэн орохыг хүссэн сурагчид |
||
Сургалт |
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
|
3-р сар |
Сурагчдад зориулсан сургалт |
|
Усны өдөр Ус бол дэлхийн цус АХА |
3-р сар |
|||
Эрүүл мэндийг хамгаалах өдөр
|
4-р сар |
|||
Монголын хүмүүнлэгийн өдөр
|
4-р сар |
Төсөл хариуцагч:
Газарзүйн багш: Н.Баярцэцэг