COURSES DETAILS
New Era Drama Club
Ичинхорлоо Сундуй
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “NEW ERA DRAMA” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХИЧЭЭЛИЙН НЭР: New Era Drama Club
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: С. Ичинхорлоо, McKinney Victoria, Б. Наранзул
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 дугаар анги, 20-25 сурагч
ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Шинэ Эрин Олон Улсын Сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчид хамрагдана.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сурагчдын англи хэлний чадварыг жүжиглэх, уран сайхны мэдрэмж дээр суурилан хөгжүүлэх зорилготой.
Уг хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын англи хэлний ярих, найруулан бичих, жүжиглэх эв дүйг сайжруулах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
Сурагчид англи хэлийг ашиглан харилцах буюу ярианы чадвар, сонсоод үг болон үйлдлээрээ хариу үзүүлэх чадвар, мөн уншсан зохиол болон шүлгийг найруулан бичих чадварыг хөгжүүлж, эцэг эх, багш болон бусад сурагчдад жүжигчилсэн тоглолт тавина.
ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
Ярих/Сонсох
Зохиолын жүжгийг англи хэл дээр үзэх.
Үгийг уран яруу байдлаар тод чанга, ойлгомжтой, зохих өнгө, аялга хурдтайгаар хэлэх.
Үзэгчдээ мэдэрч, өөртөө итгэлтэйгээр мэдрэмж болон төсөөллөө илэрхийлэх.
Жүжиглэх арга барилаар бусдыг сонсож, зөв харилцаж, сонсох чадвараа хөгжүүлэх.
Унших/Бичих
Сонгодог зохиолын төрлийг ойлгох.
Жүжгийн зохиолыг уншиж гол санааг эргэцүүлэн шүүн тунгааж, үзэл бодлоо илэрхийлэх.
Тэмдэглэл хийх чадварт суралцах.
Зохиолчийн хандлага, мэдрэмж болон дүрүүдийг судлан онцлогийг нь бичих.
Жүжгийн зохиолын зорьсон санааг задлан шинжилж дүгнэх.
Англи хэлний үгийн баялгийг нэмэгдүүлэх.
Өгүүлбэрийн бүтэц, зөв бичих дүрэм, цэг таслал болон дүрмийн бүтцүүдийг ажиглан ярих үедээ зогсоц, өргөлтийг тохируулах.
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
Долоо хоног бүр уулзан жүжгийн зохиолыг уншиж, ярилцан, жүжигчилсэн тоглолтын бэлтгэл хийх. Хэн ямар дүрд тоглохыг хуваарилан авч, зохиолын найруулга хийж багаар ажиллана.
ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
Сурагчдын англи хэлний ярих, сонсох, унших чадварууд ахих, мөн сурагчид англи хэлийг ашиглах үедээ өөрийгөө нээн илрүүлж, олон нийтийн дунд өөртөө итгэлтэй байх, багаар ажиллах чадваруудыг эзэмших мөн англи хэлний IGCSE, IELTS, TOEFL-ийн шалгалтын суурь бэлтгэл болно.
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхавга гариг 15:15-15:55
Төсөл удирдсан багш: С. Ичинхорлоо, Б. Наранзул болон Mckinney Elizabeth Victoria