COURSES DETAILS
Хими IX
Цэцэгсайхан Бишүүгарам
IGCSE-9`
Тайлбар
https://econtent.edu.mn/book/9rangi-Химийн цахим сурах бичиг
1.1. Зорилго
Сурагч нь байгалийн ухааны суурь мэдлэг, байгалийн юмс, үзэгдлийг шинжлэн судлах арга барилаа хөгжүүлж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, түүнийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулдаг иргэн болж төлөвшинө.
1.2. Зорилт
1.2.1. Байгалийн ухааны суурь мэдлэг ойлголт эзэмших;
1.2.2. Өдөр тутмын амьдралд тохиолдох түгээмэл үзэгдлийг тайлбарлахад байгалийн ухаан, математик болон орчин үеийн техник, технологийн мэдлэг чадвараа хэрэглэж, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх чадварт суралцах;
1.2.3. Байгалийн юмс үзэгдлийн талаар таамаглал дэвшүүлэх, зорилготойгоор ажиглалт, туршилт хийх, үр дүнг нэгтгэх, боловсруулах, бусдад илэрхийлэх замаар шинжлэн судлах арга барилаа хөгжүүлэх;
1.2.4. Байгаль, нийгмийн харилцан хамаарлыг ойлгож, байгалийн ухаанд суралцах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болох, байгаль орчноо хайрлан хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд бие даан болон хамтран оролцох хандлагатай болох.
Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид IX ангид шинжлэн судлах арга барилд суралцаж, дараах чадварыг эзэмшинэ.
Шинжлэх ухааны санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх
Асуулт баримт нотолгоог тайлбарлахад түүхэн болон орчин үеийн жишээ ашиглахын ач холбогдлыг эрэлхийлсэн асуулт асуух -
Шинжлэх ухааны мэдлэг ойлголтод үндэслэн судлаачдын сорил, туршилт, судалгааны арга, түүний үр дүнгийн талаар таамаглал, шинэ санаа дэвшүүлэх
Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх
Шаардлагатай нөхцөлд тохирсон түүвэр хийх аргыг хэрэглэх, аргаа тодорхойлох
Сорил туршилт, шинжлэн судлах ажил явуулах шийдэл гаргахдаа өмнө хийгдсэн ажлуудын санааг ашиглаж ажлын төлөвлөгөө гаргах -
Сорил туршилт, шинжлэн судлах ажлын хүрээнд хувьсах, үл хувьсах хэмжигдэхүүний холбоо хамаарлыг тогтоох
Шаардлагатай үед дээж авах арга техникийг хэрэглэх, лаборатори болон ажлын байранд учирч болох аюул эрсдлийг хянах, аюулаас сэргийлэх
Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх
Алдааг багасгахын тулд ажиглалт, хэмжилтийг хангалттай давтан хийх, илүү найдвартай, нарийвчлалтай үр дүнг гаргах -
Үр дүнгээ зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман ба шугаман бус график, математик статистик аргаар илэрхийлэх -
Баримт нотолгоог анхдагч болон хоёрдогч эх сурвалжаас хэрэглэх, илэрхийлэх
Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах
Үр дүнд ажиглагдсан зүй тогтол, хамаарлыг шинжлэх ухааны мэдлэг, ойлголтоо ашиглан жишиж тайлбарлах, бусдынхтай харьцуулан үнэлэх
Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикийн зүй тогтлоос гажсан үр дүнг тогтоох, математик аргаар цуглуулсан өгөгдлөөс дүгнэлт гаргах
Мэдээллээс түүвэр хийж, хэрэглэсэн аргаа үнэлж, бусдад ойлгомжтойгоор тайлбарлах
Сорил, туршилтын үр дүнгийн тодорхой зүй тогтлыг хэлэлцэн, ялгаатай арга замуудыг үнэлэх, оновчтойг сонгох -
Өгөгдлийн зүй тогтол, тооцооллоос гажсан үр дүнг тогтоож, туршилт судалгааг сайжруулах арга замыг хэлэлцэх
Course Content
3.1 Химийн элемент, нэгдэл, холимог |
Химийн урвал урвалын тэгшитгэл |