АМЖИЛТЫН БАЯР - 15

ХӨГЖЛИЙН ЗАМНАЛ

ШИНЭ ЭРИН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ 2010-2025

УДИРДЛАГЫН ЗАЛГАМЖ- АМЖИЛТЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Odoo • Зураг and текст

Шинэ Эрин олон улсын сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилчид, төгсөгчид, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, хамт олон, хамтрагч байгууллагууд болон хувь хүмүүстээ Шинэ эрин олонулсын сургууль үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

2010 онд “Шинэ үеийн боловсролын орчин, дэлхийн түвшинд суралцах боломж”-ийг бий болгох зорилгоор байгуулагдсан манай сургууль өнөөдөр Монгол Улсад Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн,анхны төрийн өмчит сургууль болон оршин тогтнож, боловсролын шинэчлэлийн жишгийг тогтоосон байна.

Энэхүү түүхэн замналыг эхлүүлж, байгуулагдах цагаас эхлэн 12 жилийн хугацаанд удирдан чиглүүлсэн анхны захирал Болдын Амартүвшин танд энэ өндөрлөгт хүрэх суурийг тавьсан гавьяанд тань гүн талархал илэрхийлье. Таны удирдлага, манлайлал, шинэчлэлийн зоримог шийдлүүд, олон улсын боловсролыг нутагшуулах хөрсийг бүрдүүлсэн хөдөлмөр, зүтгэлээр “Шинэ Эрин”-ий амжилтын эхлэл тавигдаж, өнөөдрийн хөгжлийн бат бөх үндэс бүрэлдсэн билээ.


Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид хамтдаа олон сорилт, шинэ эхлэл, тасралтгүй өсөлт, амжилтын арвин түүхийг бүтээж ирлээ. Энэ бүхэн нь бидний үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, хамт олон, хамтрагч байгууллагууд болон хувь хүмүүсийн итгэл, сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм. 

“Шинэ Эрин” бол зөвхөн сургууль биш ирээдүйг бүтээх мөрөөдлийн эхлэл, дэлхийн боловсролын гүүр, хүүхэд бүрийн давуу тал, авьяас, чадварыг нээх итгэлийн талбар юм.

Өнөөдөр бид өнгөрсөн он жилүүдийнхээ амжилтад талархан, ирээдүйн 15 жилийг илүү өргөн хүрээтэй, инновац, хамтын хөгжил, тогтвортой чанарын шинэ шатанд хүргэхээр зорин ажиллаж байна.




Сургууль үүсгэн байгуулагдахаас эхлээд хөгжлийн бүх үе шатанд чин сэтгэлээр дэмжиж, хамтдаа алхсан та бүхэндээ дахин талархал илэрхийлье. 

Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй, боловсролын замнал итгэлээр дүүрэн байх болтугай!

Odoo • Тэкст and Зураг

Мэдээ, Мэдээлэл

Цахим Эрин

Шинэ эрин ОУ-ын сургууль нь XXI зууны боловсролын хөгжлийн чиг хандлага, цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдлыг харгалзан хичээл сургалтынхаа үйл ажиллагааг “цахим технологи”-д шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

ПАССИВ ТЕХНОЛОГИ

ХБНГУ-ын Passive house institute-ын эрдэмтэн Рон Шинэ эрин ОУ-ын сургуулийн барилгыг пассив технологид шилжүүлэхтэй холбоотой төслийн асуудлаар зочилж, санал солилцлоо. Тус ажлын хүрээнд цаашдын ажлын зураглалыг тодорхойлов.

 

Талархал

Коронавирусын халдвар тархалт, цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн ТЕЛЕ ХИЧЭЭЛ-ийг бэлтгэхэд манлайлан оролцсоныг үнэлж БСШУСЯ-наас Шинэ Эрин ОУ-ын сургуульд ТАЛАРХАЛ илгээсэн байна.

The Fruits of our imagination book

At New Era International school, we strive for excellence as we are a dual curriculum school. The students at our establishment are challenged with learning English as a First language and are held to high standards.


Сүүлчийн Нийтлэлүүд


Төгсөгчдийн Холбоо

Төгсөгчдийн Холбоо нь жил бүр хоёр шилдэг сурагчийг шалгаруулан холбооны ажлыг хариуцуулан ажилладаг. Ингэснээр Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ.

img1

Б.Сүбээдэй

Зөвлөх багш

БАРХАСБАДЬ СҮБЭЭДЭЙ

2015-20 16 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Б.Буддаа

Зөвлөх багш

БАТНАРАН БУДДАА

2015-2016 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Э.Энхцацрал

Зөвлөх багш

ЭНХЖАРГАЛ ЭНХЦАЦРАЛТ

2016-2017 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Ш.Анударь

Зөвлөх багш

ШАРАВДОРЖ АНУДАРЬ

2016-2017 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Б.Мөнгөнбаяр

Зөвлөх багш

Б.МӨНГӨНБАЯР

2019-2020 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

Статистик                                  

Төгсөгчид маань дэлхийн өнцөг булан бүрт байх гайхамшигтай газруудад суралцаж байна

390

Сурагч

562

Төгсөгч

52

Гадаад арга хэмжээ

282       

Тэтгэлэг

Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой монгол хүүхдийг төлөвшүүлнэ

 Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж, 

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Шинэ Эрин Сургууль

+976 77228484

 GALLARY 

 NEWS LETTER