COURSES DETAILS
“CHEMISTRY DIY” төсөлт хичээлийн танилцуулга
Мэндсайхан Энхжаргал
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “CHEMISTRY DIY” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: ХИМИ
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Э.Мэндсайхан
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 7-12-р анги, 10-15 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Саванжих урвалыг туршиж, тооцоолол хийн, химийн хичээлийн мэдлэгээ ашиглан өөрийн арьсны онцлогт тохирсон эфирийн тостой, байгалийн гаралтай савангийн судалгаа хийх сонирхолтой сурагчдыг урьж байна.
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
· Эрүүл, органик амьдралын хэв маягийг дэмжих
· Хүний биед хор нөлөөтэй химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах
· Химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсны асуудлыг байгалийн гаралтай саван хэрэглэснээр шийдэх
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Саванжих химийн урвалыг судлах
· Байгалийн гаралтай саван үйлдвэрлэх судалгаа хийх
· Химийн бодистой аюулгүй, зөв харьцах, хэрэглэх
· Байгалийн гаралтай Mp (Melt & Pour), Cp (Cold process) гоо сайхны саван болон ахуйн хэрэглээний саван хийх
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Химийн лабораторид аюулгүй, зөв ажиллах
· Багаж төхөөрөмжийг зөв хэрэглэх, тохирох нарийвчлалтай хэмжилтийг хийх, үр дүнгийн өөрчлөгдөх хандлага, зүй тогтлыг илрүүлэх
· Мэдээлэл боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх
· Бүтээлчээр сэтгэх, хариуцлагатай байх
· Химийн тооцоолол хийх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ:
Долоо хоног |
Үйл ажиллагаа |
Явц |
1 |
Төлөвлөгөөтэй танилцах |
Байгалийн гаралтай саван хийхэд орох нэмэлт бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар тохирох, шийдэх |
2 |
Байгалийн болон химийн гаралтай савангийн ялгааг харьцуулж судлах |
Байгалийн гаралтай, органик, гар аргаар хийсэн саван гэж юу вэ? Ангилал, тэдгээрийн ялгааг харьцуулж судлах. Ургамлын нунтаг, түүний төрлийг судлах |
3 |
Савангийн төрөл, судалгаа хийх |
|
4 |
Саванжих урвалын онолыг судлах |
Саванжих урвал, саван хийх тооцоолол. Томьёо бодох аргачлал. Өөх тосны хүчлийн найрлагын харьцааг судлах |
5 |
Шүлт ашиглах аюулгүй ажиллагаатай танилцах |
Химийн бодистой хэрхэн харьцах аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулах (шүлт хайлуулах) |
6 |
Саван хийх үйл явцыг судлах |
Шүлт (NaOH, KOH) ашиглан саван хийхэд анхаарах зүйлстэй танилцах. Ямар төрлийн саван хийх шийдлээ гаргах |
7 |
Саван хийх лабораторийн ажлын байр бэлдэх |
Байгалийн гаралтай савангийн үндсэн орц найрлага, жор зохиох, хэрэгсэл бэлдэх |
8 |
Mp (Melt & Pour) саван хийх |
Cold process, Hot process, Rebatching Өөх тосны хүчил, шинж чанар, саванжих явц, найрлага харьцааг анхаарч саван үйлдвэрлэх |
9 |
Cp (Cold process) саван хийх |
|
10 |
Байгалийн гаралтай саванг хадгалах, хэрэглэх зөвлөмж гаргах |
Өөх тосны хүчлийн төрлөөс хамаарч саванжих явц хэрхэн өөрчлөгдөх талаар судлах (хатуу, хир тос арилгах, зөөлөн байдал, хөөсрөлт…) |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН: Химийн бодисыг лабораторийн нөхцөлд аюулгүй, зөв ашиглан өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны саван үйлдвэрлэх
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг, 15:15-15:55 цаг, 408 тоот
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ
· Сургуулийн лабораторийн шил,савыг ашиглах
· Лабораторид нэрмэл ус нэрж ашиглах
· Гэрийн нөхцөлд төмс, хуушуур шарсан хуучин тосоо хадгалах
· Натрийн шүлт (NaOH), янз бүрийн байгалийн гаралтай тос, амин тос, өнгө зэргийг гишүүд өөрсдөө бэлдэх
Төсөл удирдсан багш: Э.Мэндсайхан