COURSES DETAILS
Cурагчдын хоол тэжээлийн судалгаа
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
Төслийн нэр: “Cурагчдын хоол тэжээлийн судалгаа хийх”
ЗОРИЛГО: Биологийн хичээлээр үзсэн мэдлэг чадвараа ашиглан судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, судалгааны арга зүй эзэмших,зөв зохистой хооллолтын талаар мэдлэг, чадвартай болох.
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12 -р ангийн 12 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гариг бүр 16.00-17.00 цагт 207 тоот
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Биологийн хичээлд сонирхолтой
Судалгаа хийх эрмэлзэлтэй байх
Цаг баримталдаг, тууштай байх
Багаар ажиллах чадвартай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
ü Судалгааны арга зүйд суралцах.
ü Туршилтыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх чадварыг эзэмших.
ü Зөв зохистой хооллолтын мэдлэгтэй болох.
ü Илтгэх чадварт суралцах.
ü Багаар хамтран ажиллаж сурах.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
| 
   №  | 
  
   Хийгдэх үйл ажиллагаа  | 
  
   Явагдах хэлбэр  | 
  
   Хэзээ  | 
 
| 
   1  | 
  
   Судалгааны ажлын төлөвлөгөө гаргах  | 
  
   Танхимаар  | 
  
   11 сар  | 
 
| 
   2  | 
  
   Судалгаа хийх арга зүйд суралцах  | 
  
   Танхимаар  | 
  
   11 сар  | 
 
| 
   3  | 
  
   Сурагчдаас судалгаа асуулга авч боловсруулах  | 
  
   Танхимаар  | 
  
   12 сар  | 
 
| 
   4  | 
  
   Хоол тэжээлийн шим бодисын судалгаа хийх  | 
  
   Лабораторид  | 
  
   12 сар  | 
 
| 
   5  | 
  
   Өдөрт авах энергийн хэмжээг тодорхойлох. Биеийн жингийн индкес тодорхойлох арга зүйд суралцах  | 
  
   Танхимаар  | 
  
   2 сар  | 
 
| 
   6  | 
  
   Анги бүрд зөв хооллолтын талаар илтгэл тавих. Сурагчдын биеийн жингийн индкес тодорхойлох.  | 
  
   Танхимаар  | 
  
   3 сар  | 
 
| 
   7  | 
  
   Шаардлагтай сурагчдын хооллолт дээр судалгаа хийх, зөв зохистой хооллох зөвлөгөө өгөх. Цаашид хамтран ажиллах.  | 
  
   Танхимаар  | 
  
   4 сар  | 
 
| 
   8  | 
  
   Туршилтын үр дүнг тодорхойлон дүгнэх, зөв хооллолтын зөвлөмж бичиж, бусдад түгээх  | 
  
   Танхимаар  | 
  
   4 сар  | 
 
СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ:
1. Лабораторид хийгдэх туршилт ажлын бодис урвалж
2. Судалгаа хийх хоол хүнсний дээж
Төслийг төлөвлөсөн : Биологийн багш Э.Гэрэлтуяа