COURSES DETAILS
Номтой нөхөрлөе
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” ТӨСӨЛ
ТӨСЛИЙН ЗОРИЛГО :
Ø Номыг үр дүнтэй бүтээлчээр унших аргад суралцах
Ø Эх хэлээр бичигдсэн ном,зохиолоос уншиж мэдлэг, мэдээлэл хуримтлуулах
Ø Уншсан номынхоо талаар хэлэлцүүлэг хийж, үзэл бодлоо хуваалцах
Ø Клубын сурагчид болон бусад сурагчдын идэвхтэй ном уншилтыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
ТӨСӨЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА : 2020.11.02- 2021.05.01 хүртэл
ХАМРАХ ХҮРЭЭ : 6-12-р ангийн 15 сурагч хамрагдана.
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР : Даваа гарагийн 14.30- 15.30
ТАВИГДАХ ШААРДЛАГА :
· Ном унших хүсэл сонирхолтой байх
· Зорилготой, бүтээлч байх
· Уншихаар товлосон ном, зохиолыг хугацаанд нь уншдаг байх
· Багаар ажиллах чадвартай байх
· Бусдыг хүлээцтэй сонсдог байх
· Цаг баримталдаг байх
СУРАГЧДЫН ЭЗЭМШИХ ЧАДВАР :
Унших чадвар
· Номыг бие дааж, үр дүнтэй уншиж судлах
Бичих чадвар
· Мэдлэг мэдээллийг олж авах, шинэ мэдээллийг өмнөх мэдлэгтэйгээ холбон бичих
· Мэдрэмж ,сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэн найруулан бичих чадварт суралцана
· Ярих зүйлээ төлөвлөх, тэмдэглэл хөтлөх
Ярих чадвар
· Цэвэр, тод ярих
· Хэлэлцүүлгийн явцад баталж, дэмжиж ,үгүйсгэн ярих чадвар эзэмших
· Уншсанаа эргэцүүлж ,шүүн тунгаах санаа бодлоо уялдаа холбоотой, баримт нотолгоо, үндэслэлтэй чөлөөтэй илэрхийлэн ярих
Сонсох чадвар
· Анхаарлаа төвлөрүүлэх
· Бие биеэ хүндэтгэн, хүлээцтэй сонсох
· Бусдын хэлж ярьж буй зүйлийг сонсох,ойлгох,асуулт асуух, харилцан ярилцах, бусдаас суралцах
Зохион байгуулагдах үйл ажиллагааны товчоон :
Ø Номыг үр бүтээлтэй унших талаар зөвлөгөө, аргачлал өгнө.
Ø Хэлэлцүүлэг хийх арга, аргачлалыг таниулах
Ø Сурагчдын нас бие ,сэтгэхүйн онцлогт тохирсон сонирхолтой өгүүллэг, туужаас уншин хэлэцүүлэг хийх / тогтмол хийх ажил/
Ø Унших хурд ахиулах дасгал ажиллах, сорилго хийх
Ø Зохиолч- Уншигчдын сонирхолтой уулзалт, ярилцлага хийнэ. /Зохиолчдын зохиолоо бичих арга барил, зохиол төрсөн түүх, амьдралын туршлага, тэдний үзэл бодлыг сонсон ярилцаж, шүүн тунгаах, амьдралдаа хэрэгжүүлэх/
Ø Улсын төв номын сан, МУИС-ын номын сангаар аялан, үйл ажиллагаатай танилцах,ховор номын үзэсгэлэн үзэх
Ø Үе тэнгийн найз нөхдийнхөө ном унших хүсэл сонирхлыг төрүүлсэн сонирхолтой, үр бүтээлтэй ажлуудыг зохион байгуулна.
Ø Шинэ номын мэдээллийг бусад найз нөхдөдөө түргэн шуурхай хүргэх сурталчилгаа, таниулга хийнэ.
Ø Сургуулийн номын санчийн ажилд туслах сайн дурын ажил хийх / номын хуудас наах,сэлбэх, хавчуурга хийх/
Төсөл удирдах багш Монгол хэлний багш Г.Болормаа