COURSES DETAILS
Би-гээс Бид
Ариунчимэг Шаарийбуу
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ: “Би-гээс Бид”
ЗОРИЛГО: Дуулах, хөгжимдөх, бүжиглэх чадвартай болох, сургуулийн 10 жилийн ойн тоглолтод бэлдэх , цахилгаан хөгжмийн хамтлагтай болох
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-12-р анги
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: SSP-гүй өдрийн 15:15-16:40 (Гадаад багш нар ирэхэд цагийн хуваарь гарах байх)
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Идэвх, оролцоотой байх, цаг, минутыг баримтлах
· Багаар ажиллах чадвартай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Цаг баримталж сурах
· Өөрийгөө тайзан дээр илэрхийлж сурах
· Өөртөө итгэлтэй болох
· Зөв дуулж сурах, олон хоолойгоор дуулж, хөгжимдөж, бүжиглэж сурах
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
· Дууны, хөгжмийн, бүжгийн урын сантай болох
· Багаар ажиллах чадвартай болох
· Сургуульдаа цахилгаан хөгжмийн хамтлагтай болох
· Найрал дуу, бишгүүрийн улсын уралдаанд оролцох
· Сургуулийнхаа 10 жилийн ойн тоглолтод мэргэжлийн байгууллагуудтай хамтрах
· Олон Улсын хөгжмийн хичээлийн шалгалтыг амжилттай өгөх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах |
1 |
Бэлтгэл ажил. o Хөгжимдөх, дуулах, бүжиглэх зохиолын сонголт хийх o Зэмсгүүдээ засварлах, хөглөх o Хоолойн хуваарилалт хийх (Найрал дуу, найрал хөгжим) o Цагийн хуваарь гаргах |
10 сар |
Багш, клубын гишүүд |
2 |
Зохиолуудын эхний хэсгийн бэлтгэл o Гарын барилт, хөг, гамм o Ноот уншвар o Багштай хамтран хичээллэх o Зохиолуудын эхний хэсгийг нийлүүлж давтах |
11-12 сар |
|
3 |
Зохиолуудын дунд хэсгийн бэлтгэл o Багштай хамтрах o Ганцаарчилж давтах o Нийлж давтах |
2-3 сар |
|
4 |
Зохиолуудын төгсгөл хэсгийн бэлтгэл o Багштай хамтрах o Ганцаарчилж давтах o Нийлж давтах o Тайлан хамгаалах |
4-5 сар |
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ: ХӨГЖМИЙН БАГШ Ш.АРИУНЧИМЭГ