COURSES DETAILS
Уран зохиол 8
Батцэцэг Шагдар
Grade-8
Тайлбар
8-р ангийн Уран зохиолын хичээлээр 5 бүлэг сэдэв үзнэ.
1. Монгол аман яруу найраг
2. Шүлэг найраглал
3. Өгүүллэг тууж
4. Хошин жүжиг
5. Гадаадын уран зохиол
6. Уран зохиолын онол сэдвийн хүрээнд дараах мэдлэг чадварыг эзэмшинэ.
УНШИХ
Монгол баатарлаг туульс, иргэний яруу найраг, өгүүллэг, туурь, тууж, хошин жүжиг, өрнө дорнын шилдэг зохиолоос уншиж, соёл, түүх, нийгмийн хам сэдвийн хүрээнд мэдэрч тусган хүлээж авах
Зохиолчийн үг сонголт, уран дүрслэл (ёгтлол, егөөдөл) -ийн учир холбогдлоор далд утгыг тайлан тайлбарлах
Зохиолын өгүүлэгдэхүүн бүтэц ба үйл явдлын дарааллыг хүүрнэлийн учир холбогдлоор тайлбарлах
Зохиолын утга санааг бүрдүүлэхийн тулд сэдвийг хэрхэн хөгжүүлснийг задлан шинжлэх
Зохиолын орчин, нөхцөл байдал нь дүрийг тодруулахад нөлөөлж буйг тайлбарлах
Зохиолын дүрүүдийн хоорондын холбоо хамаарлаар гол ба туслах дүр, сөрөг дүрийгтодорхойлох
Шүлэглэсэн зохиолын шад, холбоц, айзам хэмнэлийг тайлбарлах
БИЧИХ
Уншсан зохиолын сэдэв, гол санаа, дүрээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичих
Уншсан зохиолын дүр, дүрслэлийг тайлбарлах
Уншсан зохиолын дүр, орчныг өөрчлөх буюу ёгтлол, егөөдөл ашиглан, үйл явдлыг өрнүүлэн богино өгүүллэг зохиох
СОНСОХ - ЯРИХ
Шүлэглэсэн зохиолын айзам хэмнэлийг илрүүлэн уран унших
Зохиолд дэвшүүлсэн асуудал, хам сэдвийн хүрээнд санаа бодлоо илэрхийлэн хэлэлцэх
Course Content
УЗ8 дасгал ажлын quiz | |
борзоон |