ШИНЭ ЭРИН ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР 


Шинэ Эрин олон улсын сургууль 2025-2026 оны хичээлийн жилд 6 дугаар ангид элсэх сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан сурагчид хамрагдана.
Шаардлага: 
•  2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийг төгсөж буй
•  5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж нь 90.0 болон түүнээс дээш байх
Хяналтын_тоо:
2025-2026 оны хичээлийн жилд 6 дугаар ангийн 2 бүлэгт нийт 48 сурагч элсүүлнэ.
Бүрдүүлэх_материал:
Цахим бүртгэлийн үед дараах материалуудыг файлаар хавсаргах шаардлагатай.
1. Сурагчийн сүүлийн 3 сард авхуулсан цээж зураг (JPG эсвэл PNG формат);
2. Сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт;
3. Сурагчийн төрсний гэрчилгээ;
4. Сурагчийн хувийн хэрэг (2, 3, 4, 5-р хуудас: жилийн эцсийн дүн, төгсөлтийн шалгалтын дүн, гарын үсэг, тамга тэмдэгтэй, засваргүй байх);
5. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирал эсвэл сургалтын менежерийн тодорхойлолт;
6. Шалгалтын хураамж 25,000 төгрөг тушаасан баримт:
 •     Дансны нэр: Шинэ Эрин лаборатори сургууль
 •     Данс: Төрийн сан (IBAN MN390090) 100900015078
 •     Гүйлгээний утга: Регистрийн дугаар, хүүхдийн овог, нэр, холбоо барих утасны дугаар
Анхааруулга: 
Бүрдүүлэх материал дутуу эсвэл тавигдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд систем бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу!
Бүртгэл: 
2025 оны 06 дугаар сарын 09-ний 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 12-ны 09:00 цаг хүртэлх хугацаанд  http://register.newera.edu.mn хаягаар цахимаар бүртгэнэ.
Бүртгүүлэгчийн мэдээллийг нягтлах шаардлага үүссэн тохиолдолд шалгалтын комисс тухайн бүртгүүлэгчийг дуудаж, бичиг баримтын эх хувийг шалгаж баталгаажуулна.   
Шалгалтын_тов:
Шалгалт 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагаас Шинэ Эрин олон улсын сургууль дээр зохион байгуулагдана. Шалгалтыг математикийн хичээлээр авна.
Хаяг:
Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ Эрин олон улсын сургуулийн байр
Холбоо барих утас: 77228484
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС
Odoo • Тэкст and Зураг

Мэдээ, Мэдээлэл

Цахим Эрин

Шинэ эрин ОУ-ын сургууль нь XXI зууны боловсролын хөгжлийн чиг хандлага, цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдлыг харгалзан хичээл сургалтынхаа үйл ажиллагааг “цахим технологи”-д шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

ПАССИВ ТЕХНОЛОГИ

ХБНГУ-ын Passive house institute-ын эрдэмтэн Рон Шинэ эрин ОУ-ын сургуулийн барилгыг пассив технологид шилжүүлэхтэй холбоотой төслийн асуудлаар зочилж, санал солилцлоо. Тус ажлын хүрээнд цаашдын ажлын зураглалыг тодорхойлов.

 

Талархал

Коронавирусын халдвар тархалт, цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн ТЕЛЕ ХИЧЭЭЛ-ийг бэлтгэхэд манлайлан оролцсоныг үнэлж БСШУСЯ-наас Шинэ Эрин ОУ-ын сургуульд ТАЛАРХАЛ илгээсэн байна.

The Fruits of our imagination book

At New Era International school, we strive for excellence as we are a dual curriculum school. The students at our establishment are challenged with learning English as a First language and are held to high standards.

Сүүлчийн Нийтлэлүүд

Төгсөгчдийн Холбоо

Төгсөгчдийн Холбоо нь жил бүр хоёр шилдэг сурагчийг шалгаруулан холбооны ажлыг хариуцуулан ажилладаг. Ингэснээр Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ.

img1

Б.Сүбээдэй

Зөвлөх багш

БАРХАСБАДЬ СҮБЭЭДЭЙ

2015-20 16 онд төгсөгчдийн холбоонд ажилласан


img1

Б.Буддаа

Зөвлөх багш

БАТНАРАН БУДДАА

2015-2016 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Э.Энхцацрал

Зөвлөх багш

ЭНХЖАРГАЛ ЭНХЦАЦРАЛТ

2016-2017 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Ш.Анударь

Зөвлөх багш

ШАРАВДОРЖ АНУДАРЬ


2016-2017 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

img1

Б.Мөнгөнбаяр

Зөвлөх багш

Б.МӨНГӨНБАЯР

2019-2020 онд төгсөгчдийн холбоонд ажилласан

Статистик                                  

Төгсөгчид маань дэлхийн өнцөг булан бүрт байх гайхамшигтай газруудад суралцаж байна

416 

Сурагч

282

Төгсөгч

32

Гадаад арга хэмжээ

124      

Тэтгэлэг

Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой монгол хүүхдийг төлөвшүүлнэ

 Холбоо барих

 

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж, 

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Шинэ Эрин Сургууль

+976 77228484

 GALLARY 

 NEWS LETTER