COURSES DETAILS
“PROBLEM SOLVING” төсөлт хичээлийн танилцуулга
Лхагвадорж Сайн-Ерөөлт
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “PROBLEM SOLVING” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХИЧЭЭЛИЙН НЭР: Математик
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: С.Лхагвадорж, Б.Далайсүрэн
ХУГАЦАА: 2023 оны 10 сарын 01 – 2024 оны 05 сарын 01
ХАМРАХ ХҮРЭЭ: 6,7-р ангийн 15 сурагч
ЗОРИЛГО: Сурагчид математикийг амьдрал, практиктай хэрхэн харилцаа хамааралтайг ойлгох, математикийн логик бодлого бодож сэтгэлгээгээ хөгжүүлэх, туршилт хийж дүгнэлт гаргах, судалгаа хийх зэрэг олон талт үйл ажиллагаан дээр тулгуурлан математикийн хичээлийн хэрэглээг ойлгуулах.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй байх
· Шинийг эрэлхийлдэг байх
· Бүтээлч байх
· Хариуцлагатай хандах
· Цаг баримтлах
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Логик, IQ-ийн бодлогууд бодох, шийдвэрлэх
· Практик дээрх зарим асуудлыг математикаар дамжуулан шийдвэрлэх
· Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· Эргэцүүлэх, шүүн тунгаах
· Бүтээлчээр сэтгэх
· Баримт ашиглах
· Илтгэл бэлтгэх, танилцуулах
· Огторгуйн геометрийн төсөөлөлтэй болох
· “GeoGebra” програм ашиглах
· Рубик шоо эвлүүлэх
· Хийсэн ажлын тайлан гаргах гэх мэт.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
|
1 |
Клубын үйл ажиллагааны танилцуулга, Математикийн түүхээс товч танилцуулах. |
1-р долоо хоног |
Клубын багш нар |
|
2 |
Математик хэрэглээний бодлогууд болон сэтгэлгээ хөгжүүлэх бодлогуудыг бодох, тайлбар хийх. |
2-6 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
3 |
Логик, IQ-ийн бодлогууд бодох. |
7-8 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
4 |
“MATH Posters” зурагт хуудас хийж, үзсэглэн гаргах. |
9-11 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
5 |
Хийсэн зурагт хуудсандаа тайлбар хийх зорилгоор тохирох сэдвийн дагуу 3 минутын илтгэл бэлтгэх, танилцуулах. |
12-14 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
6 |
“GeoGebra” програм ашиглах анхан шатны дадлага ажил хийх. |
15-17 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
7 |
Геометр биетийг хэмжээс, дэлгээс ашиглан бүтээх. |
18-19 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
8 |
“Рубик шоо” 3x3x3, 2x2x2 талтай шоонуудыг эвлүүлж сурах. |
20-23 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
9 |
Тайлан бэлтгэх. |
24-25 -р долоо хоног |
Клубын багш, сурагчид |
|
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
· Математикийн болон логикийн тохирох бодлогуудыг шийдвэрлэх чадвар хөгжинө
· Судалгаанд үндэслэн дүгнэлт гаргаж бусдад үзүүлэн таниулах, илтгэх чадвар хөгжинө
· Хавтгайн болон огторгуйн геометрийн үндсэн ойлголттой болно
· Рубик 3x3x3, 2x2x2 талтай шоонуудыг эвлүүлж сурна
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Пүрэв гараг бүрийн 14:30-15:30 цагт 205 тоот.
ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ /сурагч, сургууль/:
- Маркер 15 ширхэг
- 3x3x3, 2x2x2 талтай рубик шоо тус бүр 16 ширхэг
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ: МАТЕМАТИКИЙН БАГШ С.ЛХАГВАДОРЖ, МАТЕМАТИКИЙН БАГШ Б.ДАЛАЙСҮРЭН.