COURSES DETAILS
“NEW ERA NEWS” төсөлт хичээлийн танилцуулга
Амаржаргал Хажидмаа
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ШИНЭ ЭРИН ОУ-ЫН СУРГУУЛИЙН “NEW ERA NEWS” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХИЧЭЭЛИЙН НЭР: Англи хэл
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Х. Амаржаргал, Hannah Stutler, Б. Тэмүүлэн
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12-р ангийн 15 сурагч
ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
· 9 -12-р ангийн сурагч байх
· Хүсэл сонирхолтой байх
· Бүтээлч санаачлагатай байх
· Хариуцлагатай хандах
· Цаг баримтлах / клуб тасалбал шууд хасна/
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Сурагчдын англи хэлний сонсох, ярих, унших, бичих чадваруудыг хөгжүүлэх, англи хэлний IGCSE-ийн шалгалтын бэлтгэл болгох зорилгоор сурагчдаар захиа, сурвалжлага, ярилцлага, яриа, мэдээ, өгүүлэл нийтлэл зэргийг бичүүлж клубын сонинд гаргах, багаар хамтран ажиллах чадварт сургах
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, АНГИ: Пүрэв гараг бүрийн 16:00-16:40 цагт 201 тоотод
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
Ярих/ Сонсох
· Үгийн нөөц, хэл зүйн мэдлэгт тулгуурлан өөрийн санаа бодлоо илэрхийлэх
· Асуулт зохиож сурах, ярилцлага хийх
· Үзэл бодол, өөрийн санаа, баримт зэргийг ойлгон зөв дараалалд оруулах
· Бусдыг сонсож зөв хариу өгөх
· Энгийн болон тодорхой мэдээллийг ойлгож дамжуулах
· Тод чанга, ойлгомжтой, зохих өнгө, аялга хурдтайгаар ярих
· Илүү нарийн мэдээллийг ойлгож, сонирхолтой бөгөөд итгэлтэйгээр дамжуулах
· Өөрийн үзсэн харсан, хийсэн зүйлийн талаар ярьж, өөрийн бодол санаа, мэдрэмж, төсөөллөө илэрхийлэх
Бичих
· Эрэл хайгуул хийх
· Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах
· Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· Эргэцүүлэх, шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх
· Төрөл бүрийн найруулгын эх бичих
· Баримт ашиглан товч тодорхой бичих
· Найруулан бичих чадварт сургах
· Тэмдэглэл хийх чадварт суралцах
· Өөрийн үзэж харсан үйл явдал, уралдаан тэмцээн, үйл ажиллагааг шуурхай тэмдэглэх, зөв дараалалд оруулж мэдээлэх, баримтжуулах
· Тохиромжтой, баялаг үгсийн санг ашиглан мэдээ, сурвалжлага, нийтлэл, захидал, ярилцлага бичих, орчуулах
· Догол мөр /цогцолбор/, дүрмийн зөв бүтцүүд, өгүүлбэрүүд, цэг таслал, зөв бичих дүрэм зэргийг алдаагүй, үр дүнтэй хэрэглэх
Унших
· Мэдээллийг ангилах, төрөлжүүлэх
· Тодорхой зорилгод тохируулан сонгох, задлан шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх
· Эргэцүүлэн тунгаах, яаж бичвэл үр дүнтэй болохыг уншсан зүйлээс ойлгох
· Баримт цуглуулах
· Уншсан зүйлээ товчилж бичих
ТӨСЛӨӨС ГАРАХ ҮР ДҮН:
Сурагчдын англи хэлний ярих, сонсох, унших, бичих чадварууд нэмэгдэх, англи хэлний IGCSE, IELTS, TOEFL-ийн шалгалтын бэлтгэл болох, англи хэл дээр сонин хэвлүүлэх.
ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ: Сургууль болон ЭЭЗ-с сонин хэвлэх 400.000- 500.000 төгрөг гаргаж өгөх шаардлагатай.
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ НАР: Х. Амаржаргал, Hannah Stutler, Б. Тэмүүлэн