COURSES DETAILS
“NEW ERA LEADERSHIP” төсөлт хичээлийн танилцуулга
Эрдэнэтулга Хөхөө
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “NEW ERA LEADERSHIP” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: НИЙГЭМ СУДЛАЛ
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Х. ЭРДЭНЭТУЛГА
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12 р анги 16 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Нийгэм судлал хичээлээр эзэмшвэл зохих тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх, сайн дурын ажил зохион байгуулах, бусдад туслах зорилго, хандлагатай сурагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сургууль, сурагч, эцэг эх, олон нийтэд чиглэсэн контент бэлтгэх, сурагч, найз нөхөддөө эерэг нөлөө үзүүлэх, хамтдаа хөгжих
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Өөрийгөө хөгжүүлнэ.
· Тодорхой асуудлыг шийдвэрлэнэ.
· Амжилттай суралцах, эерэг харилцаа хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Мэдээлэл хайх, ашиглах, мэдлэгээ хэрэглэх
· Мэдээлэл дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэн дүгнэх
· Асуудлыг шийдвэрлэх
· Техник технологи мэдлэгээ дээшлүүлэх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
Улирал бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хуваарийн дагуу ажиллана.
1-р улирлын ерөнхий төлөвлөгөө
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Гүйцэтгэл |
1 |
Төслийн үйл ажиллагааны танилцуулга, төлөвлөгөө гаргах |
1-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга |
|
2 |
Жилийн турш зөвлөн туслах нэг сурагчийг сонгох, уулзах |
2-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга клубын сурагчид |
|
3 |
Хамтарсан төлөвлөгөө гаргах, |
3-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга клубын сурагчид |
|
4 |
Тулгамдаад буй асуудлын талаар мэдээлэл цуглуулах |
4-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга клубын сурагчид |
|
5 |
Тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хувилбарыг сонгох |
5-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга клубын сурагчид |
|
6 |
Асуудлаа шийдэх арга аргачлал боловсруулж шийдвэрлэх |
6-р долоо хоног |
Х. Эрдэнэтулга клубын сурагчид |
|
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
Нийгэм судлалын хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа хөгжүүлнэ. Улирал бүр бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулна.
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг 15:00-16:00 цаг
Төсөл удирдсан багш: Түүх, Нийгэм судлалын багш Х. Эрдэнэтулга