COURSES DETAILS
ICT 0417 IGCSE
Идэржаргал Ганхуяг
IGCSE
Тайлбар
Дэлхийн ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи хурдастай хөгжиж, мэдээлэл харилцааны технологи нь бидний амьдралын орчин үеийн үндсэн суурь хэсэг болсон бөгөөд олон улс орнууд боловсролын амин чухал хэсэгт нь мэдээлэл харилцааны технологийн үндсэн чадваруудыг эзэмших, ойлгох мөн тэдгээрийг мэргэших тал дээр анхаарах болсон. Тиймээс суралцагчид нь өөрийн мэдлэг, чадвар, хүсэл сонирхол ирээдүйд эзэмших мэргэжилдээ тулгуурлан ICT хөтөлбөрийг сонгон суралцаж байна. Энэхүү хөтөлбөрийг 9-10 ангидаа долоо хоногт 3 цагаар судлах боломжтой бөгөөд сонгон суралцах суралцагчид нь сурах идэвх сонирхолтой, сэтгэлгээ сайтай, хүлээцтэй, бие даан бүтээлчээр ажиллах чадвартай байхыг шаарддаг.
ICT хөтөлбөрийг сонгон судалснаар:
ü Онолын өндөр түвшний мэдлэг
ü Практик/дадлага ажил
ü Логикоор сэтгэн бодох чадвартай болно.
Хөтөлбөрийн зорилго (ICT)
• Мэдээлэл харилцааны технологийн үндсэн ойлголт, хэрэглээний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх
• Асуудлыг шийдвэрлэхэд МХТ-г ашиглах
• Шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар, бие даан бүтээлчээр суралцах арга барил эзэмших
ICT-н үнэлгээний шалгуур
Шалгалтын хуудас 1 2 цаг Бичгийн ажлыг үнэлгээний зорилгод чадваруудыг үнэлэх ба хөтөлбөрийн агуулгын 1-21 бүлгээр шалгана. Бүх асуултуудыг заавал хийх: ихэндээ сонголттой эсвэл асуултуудын хариулт богино, гэвч зарим нь урт хариулттай байх шаардлагатай. 100 оноотой, нийт онооны 40% |
Шалгалтын хуудас 2 2½ цаг Практик шалгалт нь хөтөлбөрийн агуулгын 17, 18, 19 бүлгийн ойлголт, мэдлэг, чадварыг үнэлнэ. 80 оноотой, нийт онооны 30% |
Шалгалтын хуудас 3 2½ цаг Практик шалгалт нь хөтөлбөрийн агуулгын 20, 21 бүлгийн ойлголт, мэдлэг, чадварыг үнэлнэ. 80 оноотой, нийт онооны 30% |
Хичээл сонголтоо хийхдээ дараах зүйлийг анхаарай.
· http://www.cie.org.uk/qualifications/recognition/ сайтаас үзэж судлах
• Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход нь эцэг эхийн зүгээс дэмжлэг үзүүлэх
• Нийгмийн хэрэгцээ шаардлага
• Суралцагчийн авьяас чадвар, хүсэл сонирхол