COURSES DETAILS
Chemistry checkpoint - 8
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Тайлбар
Химийн үндэсний хөтөлбөрийн зорилго сурагч нь байгалийн ухааны суурь мэдлэг, байгалийн юмс, үзэгдлийг шинжлэн судлах арга барилаа хөгжүүлж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, түүнийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулдаг иргэн болж төлөвшинө. Химийн 7 дугаар ангийн цахим сурах бичиг болон теле хичээлийг 7-р анги (econtent.edu.mn) хаягнаас ашиглаж болно.
Кембрижийн олон улсын Checkpoint-2 хөтөлбөр нь суралцагчдад шинжлэх ухаанч арга барил суулгах болон IGCSE хөтөлбөрийн суурь юм. Шинэ Эрин сургуулийн дунд ангийн сурагчид нь бага боловсролыг өөр өөр сургуульд эзэмшсэн байдаг учраас Химийн шинжлэх ухааны хичээлийг англи хэл дээр шууд ойлгож суралцах нь хүндрэлтэй байдаг. Иймээс химийн үндэсний хөтөлбөрийг ойлгуулсны дараа англи хэл дээр тухайн шинжлэх ухааныг зааж ойлгуулдаг.