COURSES DETAILS
BIOLOGY CHECKPOINT 2
Мөнхтуяа Дүгэрсүрэн
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Тайлбар
VII ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэн судлах арга барилаа хөгжүүлнэ.
Ш7.1. Шинжлэх ухааны санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх
а) Баримт нотолгоо цуглуулах, шинжлэх ухааны тайлбарыг хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээг ашиглахын чухлыг хэлэлцэх
б) Зарим судлаачдын сорил, туршилт, судалгааны арга, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж таамаглал дэвшүүлэх
в) Сорих, турших, шалгах боломжтой шинэ санаа дэвшүүлэх, таамаглалаа баримт нотолгоотой харьцуулах
Ш7.2. Ажиглалт, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх
a) Өөрийн дэвшүүлсэн таамаглал болон тохирох шинэ санааг сонгон, нотолж болох хэлбэрт шилжүүлэх, цуглуулсан баримт нотолгоондоо үндэслэн таамаглалаа шалгах
б) Таамаглал, шинэ санааг шалгах туршилтыг төлөвлөх, ажиглах, өөрчлөх, хянах боломжтой хувьсагчийг харгалзан шинжлэн судлах аргыг сонгох, хүрээг тогтоох
в) Чухал хэмжигдэхүүнийг ялган тогтоох, өөрчлөх, хянах, ажиглах боломжтой хувьсах хэмжигдэхүүнийг сонгох
г) Шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг тогтоох, өөрт болон бусдад учирч болох аливаа эрсдлийн талаар хэлэлцэх, түүнийг хянах
Ш7.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх
a) Хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийж, тохирох үр дүнг гаргах
б) Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикаар илэрхийлэх
в) Өөрсдөдөө болон бусдадаа учирч болох аюул эрсдлийг хэлэлцэх, хянах
Ш7.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах
a) Таамаглалыг үр дүнтэй холбон тайлбарлахад шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, үг хэллэгийг хэрэглэх, хялбар тооцоо хийх
б) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикийн өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних, үр дүнгийн өөрчлөгдөх хандлага, зүй тогтлыг илрүүлэх
в) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, график хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах, таамаглалаа үр дүнтэйгээ харьцуулах
г) Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг ашиглан үр дүнг бусдад ойлгомжтойгоор, тохирох замыг ашиглан тайлбарлах
д) Гажсан үр дүнг тогтоож, судалгаа шинжилгээг сайжруулах санаа дэвшүүлэх,
нэмэлт эх сурвалжийг ашиглан чанарын хувьд үр дүнгийн учир шалтгааныг
буулган тайлбарлах