COURSES DETAILS
Сагсан бөмбөг
Ганзориг Батжаргал
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР: САГСАН БӨМБӨГ
ЗОРИЛГО: Тус хөтөлбөрийг сонгосон сурагчид нь техникийн болон тоглолтын арга барил эзэмшиж, тоглолтын ур чадвараа ахиулах, тэмцээн уралдаанд тогтмол оролцох. Биеийн тамирын олон улсын IGCSE түвшний шалгалтыг амжилттай өгөх
ХУГАЦАА: 2020 оны 11 сар - 2021 оны 05 сар
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 26 сурагч, IGCSE хөтөлбөрийн 26 сурагч нийт 52 сурагч хамрагдана
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Даваа 15:15-17:00 , Лхагва 15:15-17:00 , Баасан 17.00-19.00 цагийн хооронд
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Биеийн тамирын IGCSE хөтөлбөрийг сонгож судлах сурагч байна
· Хувийн зохион байгуулалтаа маш сайн зохицуулах
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Бие дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
· Харилцаа, соёлын зөв хандлагтай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Явцын үзүүлэлт, анализ хийж сурагчид өөрийн түвшингээ тодорхойлох чадварт суралцах
· Сорил судалгаа хийж , график гаргаж чадвартай болох
· Багш сурагчдын ур чадварын ахицыг бичлэгээр тогмол харуулж байх
· Багаар ажиллах
· Биеийн тамирын олон улсын шалгалтын онолын суурь ойлголт өгөх, олон улсын нэршлийг нэрлэж, гүйцэтгэдэг болох
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Хичээллэсэн сурагчид нь Physical education-0413 кодтой олон улсын биеийн тамирын IGCSE түвшний шалгалтыг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай өгөх
· Суралцагч нь сагсан бөмбөгийн спортын тоглолтын дүрмийн мэдлэгтэй болох
· Техникийн элементүүдийг зөв хийдэг болох
· Тоглолтын арга барилд суралцах, талбайн мэдрэмжтэй болох
· Биеийн хөгжлийн дасгалыг тогмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх
· Уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцох
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ:
ШИНЭ ЭРИН СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ Б.ГАНЗОРИГ
Course Content
Quiz |