COURSES DETAILS
БИОЛОГИ 9
Мөнхтуяа Дүгэрсүрэн
IGCSE-9`
Тайлбар
IX ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэн судлах арга барилаа хөгжүүлнэ.
Ш9.1. Шинэ санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх
a) Шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, баримтад үндэслэн таамаглал дэвшүүлэх
б) Баримт нотолгоог анхдагч болон хоёрдогч эх сурвалжийн алинаас нь хэрэглэхээ шийдэх
в) Шинжлэх ухааны ололт нээлтийг ашиглах талаар дэлхий нийтээс суралцах, нэр томьёог зөв оновчтой хэрэглэх
Ш9.2. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх
a) Таамаглал, тайлбараас баримт нотолгоог олох ажлаа төлөвлөх
б) Шаардлагатай нөхцөлд тохирсон түүвэр хийх аргыг хэрэглэх аргаа тодорхойлох
в) Шинжлэн судлах ажлыг төлөвлөх г) Хувьсах ба үл хувьсах хэмжигдэхүүний холбоо хамаарлыг тогтоох, түүнийг илрүүлэхэд шаардлагатай арга, хэрэгслийг сонгох
д) Нийтлэг хэрэглэгддэг материал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, лабораторид болон судалгаа шинжилгээний явцад тохиолдож болох эрсдэл, аюулаас сэргийлэх
Ш9.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх
a) Хэмжилт ажиглалтаас тохирох нарийвчлалтай үр дүнг гаргах
б) Ажиглалт, хэмжилтийн үр дүнг зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар илэрхийлэх, танилцуулах
Ш9.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах
а) Судалгаа шинжилгээний арга, үр дүн, дүгнэлтийг бусдынхтай харьцуулан, үнэлэж тайлбарлах
б) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтол, тооцооллоос гажсан үр дүнг тогтоож, шинжилгээ судалгааг сайжруулах арга замыг хэлэлцэх
в) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар цуглуулсан өгөгдөл, мэдээллээс түүвэр хийж, мэдээллээс үр дүн, дүгнэлт гаргах
г) Үр дүн, дүгнэлтийг танилцуулах ялгаатай арга замуудыг үнэлэх, оновчтойг сонгох