COURSES DETAILS
Уран зохиол 9
Туул Цэрэн
IGCSE-9`
Тайлбар
Хичээл-Уран зохиол
Анги – 9
Судлах цаг – 7 хоногт 1 цаг
Уран зохиолын нийт судлах бүлэг сэдвийн тоо – 4
1. Сонгодог уран зохиол – Гэсэр, МНТ
2. Яруу найраг – шүлгүүд
3. ҮҮЗ – өгүүллэг, тууж, роман
4. Жүжгийн зохиол
9-р ангийн уран зохиолын хичээлийн агуулга, сурагчдын эзэмших чадвар, уншиж судлах эх
|
Эзэмших чадвар |
Хэл зүй |
Уншиж судлах эхүүд |
Унших |
- Монголын эртний тууж, түүхэн сурвалжаар уламжилсан яруу найраг, туурь, бэсрэг роман, жүжгийн зохиолоос сонгон уншиж, соёл, түүх, нийгмийн хам сэдвийн хүрээнд мэдэрч, тусган хүлээж авах - Зохиолчийн үг сонголт, уран дүрслэл (бэлгэдэл) -ийн учир холбогдлоор далд утгыг тайлан тайлбарлах - Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц, үйл явдпын өнгөрснийг дурсах, ирээдүйг зөгнөх аргын нөлөөг тайлбарлах - Зохиолын утга санааг бүрдүүлэхийн тулд сэдэв, хам сэдвийг хэрхэн хөгжүүлснийг дүгнэх - Зохиолын орчин, нөхцөл байдал нь сэдэв утгыг тодруулахад нөлөөлж буйг шинжлэх - Зохиолын дүрийн зорилго, зан төрх, холбоо хамаарлаас дүрийн өсөлтийг дүгнэх - Шүлэглэсэн зохиолын шад, холбоц, бадаглалын туршлагыг шинжлэх |
- Монголын эртний тууж, түүхэн сурвалжаар уламжилсан яруу найраг, туурь, бэсрэг роман, жүжгийн зохиол - Зохиолчийн үг сонголт, уран дүрслэл (бэлгэдэл) -ийн учир холбогдол - далд утга - Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц, үйл явдпын өнгөрснийг дурсах, ирээдүйг зөгнөх аргын нөлөө - Зохиолын утга санааг бүрдүүлэх сэдэв, хам сэдэв - Зохиолын орчин, нөхцөл байдал нь сэдэв утгыг тодруулах - Зохиолын дүрийн зорилго, зан төрх, холбоо хамаарал дүрийн өсөлт - Шүлэглэсэн зохиолын шад, холбоц, бадаглал |
- Монголын эртний тууж, түүхэн сурвалжаар уламжилсан яруу найраг, туурь, бэсрэг роман, жүжгийн зохиол - Шүлэглэсэн зохиол |
Бичих |
- Уншсан зохиолын сэдэв, утга санаа, дүрээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бичих - Уншсан зохиолын сэдэв, утга санаа, дүр, дүрслэлээс сонгон, баримт жишээ ашиглан үнэлж дүгнэх - Дүр, орчныг хувирган, үйл явдлыг төгсгөн, богино өгүүллэг зохиох |
|
|
Ярих сонсох |
- Бие даан уншсан зохиолыг бусдад унших хүсэл төрөхүйц, сонирхолтой арга хэлбэрээр танилцуулан илтгэх - Зохиолд дэвшүүлсэн асуудал, хам сэдвийн хүрээнд санаа бодлоо илэрхийлэн мэтгэлцэх |
|
|
Course Content
интерактив хичээл Гэсэр |