COURSES DETAILS
Програмчлалын клуб
Идэржаргал Ганхуяг
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ЗОРИЛГО: Алгоритм, програмчлалын С++ хэлний ойлголттой болж програмчлалын олимпиад, уралдаан тэмцээнд оролцох.
ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12-р анги 15 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг бүрийн 15:15-16:40 цагт 403 тоот
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Цаашид компьютер болон программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмших туйлын зорилготой байх
· Өгсөн бие даах ажил, гэрийн даалгаврыг цаг тухайн үед нь хийдэг байх
· Бие даан суралцах чадвартай байх
· Хариуцлагатай хандах
· Цаг баримтлах
СУРАГЧДЫН ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД:
Аливаа алгоритмыг програмчлалын хэл дээр бичих чадвартай болно. Мөн багаар ажиллах болон бие даан ажиллах чадвар хөгжинө.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
Алгоритм, алгоритмыг дүрслэх аргууд |
11 сар |
Г.Идэржаргал |
2 |
· Шугаман алгоритм, блок схем · Гүйцэт бус салаалсан алгоритм · Гүйцэт салаалсан алгоритм · Тодорхой давталттай алгоритм · Тодорхой бус давталттай алгоритм · Массив · Бодлого RGB7001-RGB7390 |
11-2 сар |
Г.Идэржаргал |
3 |
Олимпиадын бэлтгэл |
2-3 сар |
|
4 |
Бүтээл боловсруулах |
3 сар |
|
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Алгоритм програмчлалын ойлголттой болж програмчлалын олимпиад, уралдаан тэмцээнд оролцох
· Дүүргийн мэдээлэл зүйн олимпиадад оролцох
· Улсын уралдаан, тэмцээнд оролцох
· Бүтээлийн үзэсгэлэн гаргах
СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ:
· Компьютер техник хэрэгсэл
· Туслах материал/цаас,бичиг хэрэг/
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ Г.ИДЭРЖАРГАЛ