COURSES DETAILS
Уран зохиол 11
Туул Цэрэн
Grade-11
Тайлбар
11-р ангийн уран зохиолын хичээлээр 4 бүлэг сэдэв үзнэ.
1. Дэлхийн сонгодог туульсын зохиол
2. Дэлхийн сонгодог яруу найраг
3. Хүүрнэл зохиол
4. Дэлхийн сонгодог жүжиг
5. Уран зохиолын онол бүлэг сэдвийн хүрээнд дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
УНШИХ
Өрнө дорны өөр өөр соёлын уран зохиолоос уншиж, хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлэх замаар нийгэм, соёлын олон янз байдлыг ойлгох
Зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн холбоо хамаарлаар далд утгыг тайлан тайлбарлах
Зохиолын өгүүлэгдэхүүн ба зохиомжийн нэгжүүдийн уялдаа холбоог таньж, утга санаанд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох
Зохиолын дүрийн бодгаль ба нийтлэг шинж нь утга санаанд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох
Зохиолын гадаад ба дотоод орчныг задлан шинжилж, дүр ба сэдвийг тодруулахад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох
Яруу найргийн хэлбэр, бүтцийг шинжлэх
Зохиолын хэл найруулга, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийн уншигчдад үзүүлэх нөлөөг задлан шинжлэх
БИЧИХ
Зохиолын утга бүтцийн онцлогийг задлан шинжилж бичихдээ холбогдох нэр томьёог хэрэглэх
Өрнө, дорны яруу найргийн хэлбэр бүтцийг дуурайн, тодорхой сэдвийн хүрээнд санаагаа хөгжүүлэн дүрслэн зохиох
СОНСОХ-ЯРИХ
Уншсан зохиолын хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэх
Судлах эх зохиол
Эртний Энэтхэгийн " Махабхарата" тууль
"Игорийн хорооны үг" тууль
Галидас " Үүлэн зардас" найраглал
Омар Хайям "Рубай" шүлэг
Мацу Башё" Хайку" шүлэг
Франческо Петрарка" Сонет" шүлэг
"Нарангэрэл дагины тууж"
Оноре Дө Бальзак "Эцэг Горио" тууж
Алфонсе Доде " Сүүлчийн хичээл" өгүүллэг
А.Чехов"Хамелеон" өгүүллэг
Софокол" Эдип хаан" жүжиг
Course Content
дасгал ажлын quiz | |
уз 11 дасгал ажлын quiz |