COURSES DETAILS
Монгол хэл 11
Туул Цэрэн
Grade-11
Тайлбар
11-р ангийн монгол хэлний хичээлээр 4 бүлэг сэдэв үзнэ.
1. Үйл явдлын орон цаг, нөхцөл байдлыг дүрслэн, мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх
2. Баримт нотолгоо, дүгнэлтийн уялдаа холбоог тодорхойлох
3. Асуудлыг сэтгэгдэл, үзэл бодолтойгоо холбон олон талаас нь эргэцүүлэх
4. Толь бичиг, түүний хэрэглээ бүлэг сэдвийн хүрээнд дараах мэдлэг чадварыг эзэмшинэ.
5. Онолын ойлголт
УНШИХ
Эргэцүүлсэн эсээ, аян замын тэмдэглэл, шинжлэх ухааны хялбаршуулсан эхийн бүтэц, агуулгын уялдаа холбоог тайлбарлаж, сэдэв, гол санааг тодорхойлох
Зохиогчийн дүгнэлт, баталгаа нотолгоог үзэл бодолтойгоо харьцуулж дүгнэх
Уран дүрслэл, хэлц, нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгийг хэрэглэсэн зорилгыг тодруулж, утга, үүргийг тайлбарлах
Орон, цаг, зорилго, шалтгааны утгыг эхийн жишээгээр харьцуулан, тайлбарлах
БИЧИХ
Тодорхой асуудлыг сэтгэгдэл, үзэл бодолтойгоо холбон олон талаас нь эргэцүүлэн бичих
Үйл явдлыг хүүрнэн бичихдээ орон цаг, нөхцөл байдлыг дүрслэн, мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх
Эшлэл, ном зүй, зүүлт, тайлбар, тулгуур бичиглэл, бүдүүвч, загвар зэргийг ашиглан бичих
Эхийг хурааж, дэлгэрүүлж, найруулан бичих
Холбох хэрэглүүрээс сонгож, нийлмэл өгүүлбэрийг хувирган найруулах
СОНСОХ-ЯРИХ
Тодорхой цаг хугацаа, орон зайд болсон хэрэг явдлын талаар төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж ярих
ҮГИЙН САН, ХЭЛ ЗҮЙ
Холбох хэрэглүүрийн утга, үүргийг тодорхойлж, нийлмэл өгүүлбэрт сонгон найруулах
Орон цаг, зорилго, шалтгааны утгатай бүтээвэр, холбох үг, өгүүлбэрийн утгыг тодорхойлж, сонгон найруулах 1
Өвөрмөц, хэвшмэл хэлцийг тухайн найруулгад сонгон хэрэглэх
Төрөл бүрийн толь бичгийг зориулалтаар нь хэрэглэх
Нийлмэл өгүүлбэрийн утга, бүтэц, хэрэглээг таньж, эхэд гүйцэтгэх үүргийг тайлбарлах
Course Content
11МХ дасгал ажлын quiz |
эхэд суурилсан ажил 8 |