COURSES DETAILS
Физик 10
Бадам Бат-Очир
Grade-10
Тайлбар
Физик 10-р анги
1.1. Зорилго
Сурагч нь ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад физикийн хэл, арга, сэтгэлгээгээр хандан, бие даан бүтээлчээр суралцах мэдлэг, чадвар эзэмшинэ.
1.2. Зорилт
1.2.1. Заавал судлах хөтөлбөрийн зорилт:
Сурагч дараах мэдлэг эзэмшинэ.
- Физикийн мэдлэг (физик нэр томьёо, тодорхойлолт, дүрэм, хууль, харилцан хамаарал);
- Физикийн тухай мэдлэг (арга, турших, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх);
- Физикийн мэдлэг ба ахуй амьдрал, техник технологи, монгол соёл уламжлалын холбоо;
- Физикийн болон байгалийн шинжлэх ухааны аргын ашигтай болон хязгаарлагдмал тал;
- Шинжлэх ухааны хэрэглээний хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ашиг тус болон сөрөг үр дагавар.
Сурагч дараах чадвар эзэмшинэ.
- Физикийн хэл, нэр томьёо ашиглан харилцах;
- Физик судалгааны аргыг хэрэглэх;
- Онол, туршилтын арга барилыг үр дүнтэй зөв хэрэглэх, аюулгүй ажиллах;
- Физикт математикийн хэл, аргыг хэрэглэх.
Сурагчид дараах хандлага төлөвшинө.
- Өдөр тутмын амьдрал болон байгалийн ухааны бусад салбарын асуудалд физикийн мэдлэгтэй хандах;
- Байгаль ертөнцийг хайрлах, сонирхох;
- Хүрээлэн буй орчны асуудалд тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс хандах;
- Асуудал шийдвэрлэхэд нягт нямбай, бодитой, бүтээлчээр хандах.