Шинэ Эрин Төгсөгчдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг "New Era Alumni Talk-2021" арга хэмжээ 2021оны 5-р сарын 08-ны өдөр 09:00 цагаас Microsoft Team - ээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаа төгсөгчдөөс маань 6 улсыг төлөөлж 11 төгсөгч оролцлоо. Уг арга хэмжээнд оролцож туршлага мэдлэгээ дүү нартайгаа харамгүй хуваалцсан та нартаа Шинэ Эрин олон улсын сургуулийн хамт олон, сурагчид, эцэг эхчүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!