БАЯР ХҮРГЭЕ 🏆🥇🥈 👏👏👏👏👏
Манай сурагчид Олон Улсын Owlypia Online Round онлайн олимпиадад амжилттай оролцож  Алтан медаль-3,  Мөнгөн медаль 2-ыг хүртлээ.

Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчид ОУ-ын Owlypia Online Round онлайн олимпиадад амжилттай оролцож Алтан медаль-3,  Мөнгөн медаль 2-ыг хүртлээ. 

Англи улсын “Perceptum Education” төвөөс уг олимпиадыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2021.04.10-ны өдөр тус олимпиад нь онлайнаар амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргасан байна. 

Дэлхийн 38 улсын сурагчид 9-11 нас, 12-14 нас, 15-18 насны ангилалд  Шинжлэх ухаан, Технологи, Эдийн засаг,  Бизнес,  Нийгэм,  Зураг дизайн хичээлүүдийн мэдлэг чадвараараа өрсөлдсөнөөс: 

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС СУДЛАЛЫН ХИЧЭЭЛЭЭР

Шинэ эрин ОУ-ын сургуулийн 

*11а ангийн сурагч С.Сувд - Алтан медаль

*11а ангийн сурагч М.Хантүшиг - Алтан медаль

*11б ангийн сурагч Б.Номин - Алтан медаль

*10б ангийн сурагч Б.Сайханзаяа - Мөнгөн медаль

*11б ангийн сурагч Х.Болормаа - Мөнгөн медаль

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа болон шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багш Эдийн засаг, бизнес судлалын хичээлийн багш Д.Батцэнгэлд баяр хүргэе!

БАЯР ХҮРГЭЕ 🏆🥇🥈 👏👏👏👏👏
Оргил Болдбаатар
19 дөрөвдүгээр сар, 2021
Share this post
Архив
СОНГОДОГ УРЛАГ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД  онлайн лекц концерт.
2021.03.27 Хамтран зохион байгуулагч ДБЭТ, Цахим эрин студи