2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ШИНЭ ЭРИН” СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ “ШИНЭ ЭРИН” СУРГУУЛИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Шинэ эрин сургуульд суралцах хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан сурагчид сонгон шалгаруулалтад оролцож болно.
  • 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2021-2022 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх
  • V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх

Бүртгүүлэхдээ авч ирэх материалууд
1. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийнх нь гаргасан хүсэлт
2. Тухайн сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
3. Сурагчийн хувийн хэрэг эх хувиараа /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
5. Бүртгэлийн хураамж болох 25,000 төгрөгийг Төрийн сангийн 100900015078 тоот дансанд тушаасан баримт /Дансны нэр нь Шинэ Эрин лаборатори сургууль/
Жич:
Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ. Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагчийг бүртгэх боломжгүй.
Бүртгэл:
2021 оны 8 дугаар сарын 18-наас 24-ныг дуустал 9.00-өөс 17.00 цагийн хооронд Шинэ Эрин сургуулийн 109 тоот өрөөнд бүртгэнэ.
Шалгалтын тов:
Шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагаас Шинэ Эрин сургууль дээр зохион байгуулна.
Хаяг:
БГД, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ эрин сургуулийн байр
/ Төмөр замд 20-р дунд сургуулийн зүүн талд, 25-р эмийн сан ба ТБД Андуудын буудлын хооронд замынхаа урд, Варьете чуулгын хойно байрладаг /
Холбоо барих утас:
77228484
Odoo • A picture with a caption

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
Оргил Болдбаатар
13 наймдугаар сар, 2021
Share this post
Архив
ALUMNI TALK 2021