ЭГШИГЛЭХҮЙ ДҮРСЛЭХҮЙ
Mongol Art Gallery /2022.05.06-07/

Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчдын бүтээлийн тайлан үзэсгэлэн 5 сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Арт Галерейд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд хөгжмийн хичээлийг сонгон суралцаж байгаа 20 сурагчийн туурвисан 20 хөгжмийн бүтээлийг арт дизайны хичээлийг сонгон судалж буй 26 сурагч сонсож, өөрт төрсөн мэдрэмжээрээ 78 уран зургийн бүтээл болгон хөрвүүлж олон нийтэд танилцууллаа. 

Тайлан үзэсгэлэнд оролцсон сурагчид болон хөгжмийн багш Ш.Ариунчимэг, дүрслэх урлагийн багш Ч.Одпүрэв нартаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 
 
ЭГШИГЛЭХҮЙ ДҮРСЛЭХҮЙ
Оргил Болдбаатар
9 тавдугаар сар, 2022
Share this post
Архив
"ШИНЭ ЭРИН” олон улсын сургуульд ажиллахыг урьж байна.
Ажлын байрны нэр: Бизнес судлалын багш (үндсэн)