Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагчдын бүтээлийн тайлан үзэсгэлэн 5 сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Арт Галерейд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд хөгжмийн хичээлийг сонгон суралцаж байгаа 20 сурагчийн туурвисан 20 хөгжмийн бүтээлийг арт дизайны хичээлийг сонгон судалж буй 26 сурагч сонсож, өөрт төрсөн мэдрэмжээрээ 78 уран зургийн бүтээл болгон хөрвүүлж олон нийтэд танилцууллаа.
Тайлан үзэсгэлэнд оролцсон сурагчид болон хөгжмийн багш Ш.Ариунчимэг, дүрслэх урлагийн багш Ч.Одпүрэв нартаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.