НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
1. Сургуулийн НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР гэж юуг хэлэх вэ?
БСШУСЯ-ны харьяа ШИНЭ ЭРИН олон улсын сургууль нь Монгол улсын үндэсний хөтөлбөрийг Кембрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчит олон улсын ЕБС юм.
Сургуулийн үйл ажиллагаа нь: ҮНДСЭН ХӨТӨЛБӨР, НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР, ГАДААД ХӨТӨЛБӨР гэсэн 3 хэсгээс бүрддэг.
Үндсэн хөтөлбөр буюу хичээлээр дамжуулан мэдлэгийг эзэмшдэг бол нэмэлт хөтөлбөр буюу клуб, секц, дугуйлан, төслийн сургалтаар дамжуулан чадвар эзэмшүүлэхэд голлон анхаарч ажилладаг.
Project based learning / Төсөлд суурилсан сургалт гэж юу вэ?
Project based learning буюу Төсөлд суурилсан сургалт нь сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх явцдаа асуудлыг шийдэх аргачлал-д суралцдаг, олон улсын түвшинд түгээмэл хэрэглэдэг нэг төрлийн чадвар олгох сургалт юм. Өөрөөр хэлбэл “бүтээх процесс”-т суралцана гэсэн үг юм.
Ямар ямар төрлийн нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх вэ?
ШИНЭ ЭРИН сургууль нь жил бүр 30 гаруй төсөл хөтөлбөр, 5 төрлийн спортын секцийг хичээллүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сурагч бүр эцэг эхтэйгээ зөвлөлдөн өөрийн сонголтыг хийж, гэрээгээр баталгаажуулан суралцах юм. Үүнд:
Төслүүд:
- Шинжлэх ухааны төслүүд
- Соёл, урлагийн төслүүд
- Технологид суурилсан төслүүд
- Нийгэм, эдийн засгийн төслүүд
Секцүүд:
- Сагсан бөмбөг
- Гар бөмбөг
- Бадмингтон
- Хөлбөмбөг
- Ширээний теннис
Нэмэлт хөтөлбөр нь хичээлээр дамжуулан эзэмшсэн мэдлэг, чадварыг амьдралд хэрэгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготой сургалт тул хүн бүр заавал 1-ийг сонгоно. Мөн ачааллаа тохируулж дахин 1-ийг нэмж сонгож болно. Өөрөөр хэлбэл сурагч бүр 1 – 2 төрлийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Нэмэлт хөтөлбөрт хамрагдахын тулд:
1. Хүүхдүүд явагдах төслүүд, спортын секцүүдийг судална.
“New era international school PARENTS”, “New era international school STUDENTS” цахим фейсбүүк групп болон сургуулийн веб хуудсаар төслийн танилцуулга болон хичээллэх хуваарийг тавьсан болно.
2. Нэмэлт хөтөлбөрийн танилцуулгыг үзэж судлаад эцэг эх, асран хамгаалагчидтайгаа зөвлөлдөж аль хөтөлбөр, төсөлд хамрагдахаа урьдчилсан байдлаар сонгоно.
3. Жил бүрийн 10-р сарын эхний Бямба гарагт ШИНЭ ЭРИН сургууль дээр эцэг эхийн хамт ирж сонголтоо хийнэ. Сургууль дээр ирээд:
a. “ЭЦЭГ ЭХИЙН ГАРЫН АВЛАГА”-ыг авч нэмэлт хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг авч танилцана.
b. Урьдчилан сонгосон төслүүд болон секцийнхээ багш нартай уулзаж зөвлөлдөн сонголтоо хийнэ.
c. Мөн “Сургууль=Сурагч=Эцэг эх”-ийн гурвалсан гэрээг авч, нэмэлт хөтөлбөр болон бусад хавсралт хэсгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулаад 1 хувийг ангийн багшид хураалгана.
Нэмэлт хөтөлбөрт хамрагдах сурагчид дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- 1 сурагч зөвхөн 1 – 2 нэмэлт хөтөлбөр сонгоно.
- Нэмэлт хөтөлбөрийг тодорхойгүй шалтгаанаар тасалдуулсан тохиолдолд хичээлтэй ижил тооцож хариуцлага хүлээнэ.
- Хориглох зүйл:
-
Спортын 2 секц зэрэг сонгохгүй
-
Сонгосон төслүүдийн цаг нь давхцахгүй байх ёстой
-
11-р ангийн сурагчид заавал “БИ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрт хамрагдана. Нэмж 1 төсөл хөтөлбөр сонгож болно.
Амжилт хүсье!