COURSES DETAILS
Хөгжим VI
Ариунчимэг Шаарийбуу
Grade 6
Тайлбар
VI АНГИЙН ХҮРЭЭНД:
1. Мэдэрч ойлгох: (танин мэдэх)
a. Уран зохиол, дүрслэх урлаг, театр, бүжиг, кино зэрэг урлагийн төрлүүдийн үүрэг зорилго, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг сонирхон судалж, илэрхийллийн аргуудыг харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар онцлог, ялгааг ойлгож, мэдэх;
б. Дуу, романс, кантат, оратори, реквием, дуурь зэрэг дуулаачийн төрлүүдийг сонсож, сонирхон судлах замаар тэдгээрийн онцлог ялгаа, илэрхийллийн арга хэлбэрүүдийг таньж мэдэх;
в . Аяз , этюд, прелюди, серенада, сонат, концерт зэрэг дан хөгжмийн зохиолын төрлүүдийг сонсож, сонирхон судалж, тэдгээрийн онцлог ялгаа, илэрхийллийн арга хэлбэрүүдийг таньж мэдэх.
г. Тайзны хөгжмийн төрлөө р туурвигдсан бүтээлийг үзэж сонсон, эргэцүүлэн бодох, зохиолын агуулга дүр, илэрхийллийн арга хэлбэр, онцлогийг таньж мэдэх
Дуулах:
a. Дуулахдаа бүтээлийн сэдэв, агуулга, дүр, бүтэц, төрөл, хэлбэр, аялгууны цараа, хөгжмийн хамсраа, илэрхийллийн аргуудыг харьцуулах;
б. Дууны шүлгийн санаа, онцлогийг мэдэрч, илэрхийлэх аргаа боловсруулж хэрэглэгдэхүүнээ сонгон хялбар хамсраа зохиохыг эрмэлзэх;
в . Дуулаачийн хөгжмийн төрлөөр туурвисан хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонсож, утга санааг илэрхийлэх арга, хэлбэрээ сонгож дуулах;
г. Ая, шүлэг, өөрийн мэдрэмж гурвын нэгдлээр утга санааг зөв илэрхийлж дуулах;
д . Цөөхүүл болон найрлаар дуулахдаа хоолой тус бүрийн үүргийг сонсон мэдэрч, гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрийн үүрэг, онцлогийг тайлбарлах.
Хөгжимдөх:
a. Зохиолын аялгууг мэдэрч, илэрхийлэх аргаа бодох, хөгжимдөх;
б. Хөгжмийн бүтээлийг театрт болон дүрс бичлэгээс үзэн сонсож, санаа бодлоо солилцох;
в . Өөрийн сонирхсон хөгжмийн зэмсгийг сонгон, гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрээр хөгжимдөх арга барил эзэмших;
г. Сургууль, анги хамт олны урлаг соёлын үйл ажиллагаанд хамтлаг, багаараа оролцох.
Зохион найруулах:
a. Урлагийн төрлүүдээр туурвисан нэг сэдэвт бүтээлүүдийг харьцуулан ялгааг олж тодорхойлох, өөрийн хувилбарыг боловсруулж үр дүнг танилцуулах;
б. Хөгжмийн бүтээлийн агуулга, дүрийг янз бүрийн арга хэрэглүүр ашиглан өөрийнхөөрөө хувиргах, хөрвүүлэх баяжуулах, илэрхийлэх чадвараа хөгжүүлэх (зураглах, өгүүлэх, шүлэглэх)
в . Тайзны хөгжмийн бүтээлийн нэгдмэл чанарыг мэдэрч ойлгох, өөрсдийн санааг нэмэх, боловсруулах, түүнийгээ бусдад танилцуулах.