COURSES DETAILS
“NEW ERA RED CROSS” төсөлт хичээлийн танилцуулга
Баярцэцэг Наранхүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “NEW ERA RED CROSS” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Газарзүй, нийгэм, хүмүүнлэг
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Н.Баярцэцэг
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 9-11 р анги 20 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
· Ёс зүйтэй, зөв хандлагатай байх
· Хариуцлагатай хандах (цаг баримтлах, ажил үүргээ чин сэтгэлээсээ цаг тухайд нь гүйцэтгэх)
· Аливаад тууштай, идэвх санаачилгатай, оролцоотой байх
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болно.
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ: Нийт сурагчид сайн дурын үйл ажиллагааны зорилго, мөн чанарыг сайтар ойлгож, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар, дадалтай болох
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Аливаа үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж сурах
· Сайн дурын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах
· Багаар үр дүнтэй хамтран ажиллах
· Бусдын үзэл бодлыг сонсох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· Асуудал дэвшүүлэх, шийдлийг олох
· Зорилготойгоор ажиллаж сурах, үр дүнтэй цагийг өнгөрөөх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ
Ерөнхий үйл ажиллагаа |
Үйл ажиллагааны төрөл |
Хугацаа |
Хамрах хүрээ |
Хариуцах эзэн |
Олон нийтэд зориулсан лекц, хэлэлцүүлэг |
А. МУЗН-т гишүүнээр элсэх, үйл ажиллагааг сурагчдад танилцуулах, сурталчлах |
10-р сар |
7-12 ангийн сурагчид |
Улаан загалмайн клуб |
Б. Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сургалт |
10-р сар |
|||
В. Зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх сургалт |
11-р сар |
|||
Г.Сайн дурын үйл ажиллагааны талаарх сургалт |
11-р сар |
|||
Сайн үйлсийн аян |
А. “Өглөөний аарц хөтөлбөр ” |
Сар бүр |
Багш, сурагч, ажилчид |
|
Б.Хуримтлал үүсгэж сайн үйлсийн аян өрнүүлэх |
Жилийн турш |
Багш, сурагч, эцэг эхчүүд |
||
В. Нийгмийн эмзэг бүлэгт туслах |
Улирал бүр |
9-12 ангийн сурагчид |
||
Г. Шинэ-Эрин сургуульд суралцахыг хүссэн сурагчдад туслах |
2-р улирал |
Элсэн орохыг хүссэн сурагчид |
||
Сургалт |
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
|
3-р сар |
Сурагчдад зориулсан сургалт |
|
Усны өдөр Ус бол дэлхийн цус АХА |
3-р сар |
|||
Эрүүл мэндийг хамгаалах өдөр
|
4-р сар |
|||
Монголын хүмүүнлэгийн өдөр
|
4-р сар |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
· Нийт сурагчид сайн дурын үйл ажиллагааны зорилго, мөн чанарыг сайтар ойлгож, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар, дадалтай болох
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Пүрэв гараг бүрийн 16:00-17:00
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ /сурагч, сургууль/:
Бичгийн цаас-2 боодол
Анхны тусламжийн макет, иж бүрэн хэрэгсэл
Төсөл удирдсан багш: Газарзүйн багш Н.Баярцэцэг