COURSES DETAILS
Хөгжим IX
Ариунчимэг Шаарийбуу
IGCSE-9`
Тайлбар
IX АНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
Мэдэрч ойлгох: (танин мэдэх)
a. Орчин үеийн хөгжмийн урлагийн төрөл, хэлбэр, илэрхийллийн арга барилд гарсан шинэчлэлт өөрчлөлт, тэдгээрийн онцлогийг мэдэрч, ойлгох, хэрэглэх;
б. Орчин үеийн дуулаачийн хөгжмийн бүтээлүүдээс үзэж сонсож, тэдгээрийн төрөл, хэлбэр, илэрхийллийн арга хэлбэрийг сонирхон судалж, мэдэрч ойлгох;
в. Орчин үеийн симфони, дан хөгжмийн бүтээлээс үзэж сонсон, хөгжмийн зэмсэг хэрэглэгдэхүүн, тэдгээрт гарсан өөрчлөлт, эгшиглэх онцлогийг мэдэрч ойлгох;
г. Тайзны хөгжмийн төрөлд бий болсон шинэ төрөл хэлбэрүүд джаз, дуурь, мюзиклийн төрөлтэй танилцаж, зохиолын агуулга, дүр, илэрхийллийн аргуудын онцлогийг мэдэрч, ойлгож мэдэх.
Дуулах:
а. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын дуулаачид зориулсан шилдэг бүтээлийн талаар сонирхон судлах, бие даан үзэж сонсох, урын сан бүрдүүлэх, өөрийн санаа бодлыг бусадтай хуваалцах;
б. Эстрад, рок, поп, джаз хөгжмийн уран бүтээлийн онцлогийг мэдэрч ойлгох, сэтгэл хөдлөлөө илэрхийлж дуулах;
в. Гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрээр дуулах, тус бүрийн үүргийг сонсож мэдрэх;
г. Орчин үеийн хөгжмийн хэл, зэмсэг хэрэглэгдэхүүн, найруулгыг мэдэрч, өөрийнхөө мэдрэмжид тулгуурлан дуулах. Хөгжимдөх:
а. Хөгжмийн бүтээлийг сонирхон судлах замаар орчин үеийн хөгжмийн зохиолчдын арга барил, бүтээлийн талаар мэдээлэл цуглуулах, задлан шинжлэл хийх, сонсох хөгжмийн урын сан бүрдүүлэх, бусадтай санаа бодлоо хуваалцах;
б. Орчин үеийн хөгжмийн хэл, зэмсэг хэрэглэгдэхүүн, найруулгыг мэдэрч, өөрийнхөө мэдрэмжид тулгуурлан илэрхийлэх аргаа сонгон боловсруулж хөгжимдөх;
в. Өөрийн сонгосон гитар, укулеле хөгжмийн зэмсгийнхээ гүйцэтгэх үүрэг, онцлогийг мэдэрч, илэрхийлэх аргаа боловсруулж, гоцлол, хоршил, гурвал, дөрвөл, чуулга, найрал хэлбэрээр хөг, хэмнэл нийцүүлэн хөгжимдөх;
г. Сургууль, анги хамт олны урлаг, соёлын үйл ажиллагаанд хамтлаг, багаараа оролцох.
Зохион найруулах:
а. Орчин үеийн урлагийн үүсэл хөгжлийн талаар мэдээлэл цуглуулж, боловсруулах, өөрийн санааг янз бүрийн арга хэлбэр, хэрэглэгдэхүүн ашиглан илэрхийлэх, зохиомжлох;
б. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийн агуулга, дүрийг янз бүрийн арга хэрэглүүр ашиглан, өөрийн санаагаар баяжуулах, хувиргах, илэрхийлэх;
в. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын тайзны хөгжмийн бүтээлүүдээс бие даан үзэж сонсох, агуулга дүрийг харьцуулан судлах явцдаа өөрсдийн авьяас, туршлагадаа тулгуурлан хувилбар боловсруулж, зохион найруулах;
г. Хөгжмийн театрт болон дүрс бичлэгээс орчин үеийн хөгжмийн бүтээлийг үзэж сонсон, өөрийн санаа бодлыг нэмэх, бусадтай санал солилцох.