COURSES DETAILS
Тогтвортой хөгжил- Geography
Баярцэцэг Наранхүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
Төсөлт хичээл: “Тогтвортой хөгжил- Geography”
Зорилго: Дэлхийн улс орнуудад тулгамдаж буй байгаль орчин, нийгэм эдийн засгийн асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, бусдад тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх.
Хамрагдах хүрээ: Газарзүй, англи хэл, нийгмийн ухаан, иргэний боловсрол, эдийн засаг хичээлүүдэд сонирхолтой, олон улсын чиг хандлагад хөл нийлүүлэх хүсэлтэй 8- 10-р ангийн сурагчдад нээлттэй.
Хичээллэх өдөр цаг: Пүрэв гараг 15:00-16:00 301 тоот
Төсөлт хичээлийн ач холбогдол: Сурагчдад олон улсын Geography 0460 (Газарзүй) хичээлээр дамжуулан Тогтвортой хөгжлийн “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын хүрээнд эх дэлхийгээ хайрлахын ач холбогдлыг таниулах, танхимд үзсэн мэдлэг болох байгалийн гамшигт үнэлэлт дүгнэлт хийж сурах, байгалийн болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар мэдлэгтэй болно.
Тавигдах шаардлага:
· хариуцлагатай байх
· бүтээлч байх
· цаг баримтлах
· өөрийгөө хөгжүүлэх хүсэл, сонирхолтой байх
· идэвх, оролцоотой байх
· багаар ажиллах чадвартай байх
Сурагчдад өгөх чадварууд:
· судалгааны асуулга зохиох
· судалгаа авч, дүн шинжилгээ хийх
· судалгааны үр дүнд үнэлгээ хийх
· мэдээлэл боловсруулах
· үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
· эргэцүүлэх, шүүн тунгаах
· бүтээлчээр сэтгэх
· баримт цуглуулах, ашиглах
· хэрэгтэй мэдээллийг хайж, цуглуулах
· уншсан мэдээ мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх
· эргэцүүлэн бодох
· эх сурвалж, мэдээлэл бодитой эсэхийг нягтлах
· найдвартай эх сурвалж, баримтыг үнэлэх, харьцуулах
Хүлээгдэж буй үр дүн: Тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэж сурна.
· сургуулийн сонинд хэвлүүлэх
· фото зургаар үзэсгэлэн гаргах
· сургуулийн вебсайтад шаардлага хангасан материалыг боловсруулж байршуулах
· Тогтвортой хөгжлийн боловсролын цогц ойлголттой болох, цаашлаад БОЯ-наас зарлагдаж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжтой болох
Үйл ажиллагааны төлөвлөгөө:
№ |
үйл ажиллагаа |
хугацаа |
хариуцах эзэн |
1 |
Тогтвортой хөгжил- Geography төслийн агуулга, үзэл санаатай танилцах · Geography 0460 хичээлтэй танилцах, үүнд нийт 5 удаагийн лекц орох Цэнгэг ус төвийн үйл ажиллагаатай танилцах |
11 сар |
Н.Баярцэцэг клубийн сурагчид |
2 |
Хэлэлцүүлэг өрнүүлж, ойлголтоо нэгтгэх
Дэлхийн зарим улс орнуудын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх туршлагыг судлах · Дэлхийн дулааралд тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замыг судлах
|
12 сар |
|
3 |
Тогтвортой хөгжил- Geography төслийн үйл ажиллагаагаар сайн үйлсийн аян зохион байгуулах · сургуулийн сурагчдад байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах · эх дэлхийгээ хайрлах гар зургийн уралдаан · дэлхийн дулаарлыг багасгахад миний оруулах хувь нэмэр хэлэлцүүлэг зохион байгуулах · тогтвортой хөгжлийн боловсролын салбарын хүмүүстэй уулзах |
2 сар |
Н.Баярцэцэг клубийн сурагчид |
4 |
Шийдвэрлэх асуудлаа сонгох · өмнөх жилүүдийн төсөлд оролцсон сурагчдын үйл ажиллагаатай танилцах · судалгаа хийх · сурсан мэдсэнээ тайлагнах |
3 сар |
Н.Баярцэцэг клубийн сурагчид |
Сургалтын хэрэглэгдэхүүн:
нэр |
тоо хэмжээ |
а4 цаас |
3 боодол |
Сургуулийн автобус |
3 удаа гадуур явах |
ламенатр цаас |
50 |
фото цаас |
20 |
өнгийн фолмастр |
2 хайрцаг |
ватум цаас |
5 |
футболк |
20 |
цавуу |
5 |
Төсөл хариуцсан: Газарзүйн багш Н.Баярцэцэг