COURSES DETAILS
“FINANCE CLUB” төсөлт хичээлийн танилцуулга
Болортуяа Мөнхбаяр
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “FINANCE CLUB”
ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Бизнес судлал
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: М.Болортуяа (12-р ангийн туслах багш нар)
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 9-12-р анги 10-15 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Бизнес судлал болон эдийн засаг хичээлүүдийг сонгон судлаж байгаа болон сонгоогүй ч үнэхээр сонирхож байгаа сурагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Сурагчдад хувийн санхүүгийн мэдлэг олгох цуврал сургалтууд болон “хувийн санхүүгийн дэвтэр”-ээр дамжуулан санхүүгийн үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн зөв дадал зуршлыг бий болгох, ирээдүйн санхүүгийн сахилга баттай байдалд бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Туслах багш нар болох 12-р ангийн сурагчид өөрсдийн мэдэж сурснаа бусдад хуваалцах
· Хувийн санхүүгээ хянах, хуримтлал үүсгэх, хөрөнгийн зах зээлийн ойлголт зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, практик үйл ажиллагаа явуулах, санхүүгийн музей үзүүлэх
· Хувийн санхүүгийн “Wealth Navigator” дэвтэр гаргах замаар төслийн санхүүжилт хийж, түүнээсээ нийгмийн сайн сайхан, бусдын төлөө үйлсэд зарцуулах
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Багаар ажиллах
· Анализ дүгнэлт хийх
· Техник технологи мэдлэгээ дээшлүүлэх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
- Төслийн үйл ажиллагааны танилцуулга, төлөвлөгөө гаргах (судалгааны сэдэв төлөвлөх), - Санхүүгийн анхан шатны мэдлэг өгөх |
1-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
2 |
- Өр төлбөр ба хөрөнгийн ялгаа болон хадгаламжийн талаар ойлголт өгөх |
2-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
3 |
- Хөрөнгө оруулалт, төсөв боловсруулалт болон санхүүгийн зорилготой байхын ач холбогдол - Мөн тооцооны дэвтэрийн загвар, төсвийг гаргах. |
3-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
4 |
- "Wealth Navigators" тооцооны дэвтэрийг эцэг эхийн зөвлөлд танилцуулан, санхүүжилт авч, хэвлэх, |
4-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
5 |
- Дэлхийн хуримтлалын өдрөөр дэвтрээ гарган борлуулж эхлэх |
5-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
5 |
- Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох
|
6-11 долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
6 |
Эхний хагас жилийн явцын тайлан дүгнэлт |
12-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
7 |
- Ахисан түвшиний санхүүгийн хичээл заах (Байгууллагын орлогийн тайлан уншиж сурах) |
13-14долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
8 |
Санхүүгийн музейтэй танилцах |
15-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
9 |
- Хөрөнгийн зах зээл дээр мөнгө олох арга сурах |
16-17долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
10 |
- Брокер дээр данс нээх |
18-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
11 |
- Зөвлөн туслах - сурагчийн хэрэгцээтэй сэдвээр |
19-22долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
12 |
Судалгааны тайлангуудыг боловсруулах, танилцуулгад бэлтгэх |
23-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
13 |
- Төсөлт хичээлийн тайлан, танилцуулга бэлтгэх, танилцуулах |
24-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН: Ахлах ангийн сурагчдын сайн дурын ажлыг дэмжиж, эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр сонирхож буй 9-12-р ангийн сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлсэн байна.
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг, 15:30-16:30 цаг
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ /сурагч, сургууль/:
Хувийн санхүүгийн дэвтэр гаргах зардал (Эцэг эхийн зөвлөлд төслөө танилцуулаад санхүүжилт авахаар төлөвлөж байна.)
Төсөл удирдсан багш: Бизнес судлалын багш М.Болортуяа, 12-р ангийн сурагчид