COURSES DETAILS
“BUSINESS CLUB” төсөлт хичээлийн танилцуулга
Болортуяа Мөнхбаяр
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “BUSINESS CLUB”
ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Бизнес судлал
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: М.Болортуяа (11, 12-р ангийн туслах багш нар)
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 8-12-р анги 20-25 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Бизнес судлал хичээлийг сонгон судлаж байгаа болон сонгоогүй ч үнэхээр сонирхож байгаа сурагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Сурагчдад бизнес судлал хичээлээр олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс жижиг төслүүдийг санаачлан, төлөвлөн, зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг практик байдлаар эзэмшүүлэхэд оршино.
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Туслах багш нар болох 11, 12-р ангийн сурагчид өөрсдийн мэдэж сурснаа бусдад хуваалцах
· Эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр жижиг судалгаанууд хийж гүйцэтгэх,
· Сурагчид өөрсдөө жижиг төслүүд санаачлан, хэрэгжүүлэх
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Багаар ажиллах
· Анализ дүгнэлт хийх
· Судлагаа хийх
· Асуудлыг шийдвэрлэх
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
1 |
- Төслийн үйл ажиллагааны танилцуулга, төлөвлөгөө гаргах (судалгааны сэдэв төлөвлөх), -Төслийн санаануудаа ярилцах, төлөвлөх |
1-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
2 |
- Судалгааны аргазүйг ярилцах, боловсруулах - Төслийн багийн уулзалт |
2-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
3 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
3-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
4 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
4-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
5 |
- Дэлхийн хуримтлалын өдрөөр Finance club-тай хамтран арга хэмжээ зохион байгуулах - Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
5-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
5 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
6-11 дах долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
6 |
Эхний хагас жилийн явцын тайлан дүгнэлт Судалгааны эхний дүгнэлт, тайланг бэлтгэх |
12-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
7 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
13-14 дах долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
8 |
Санхүүгийн музейтэй танилцах |
15-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
9 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
16-17 дах долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
10 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
18-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
11 |
- Судалгааны явцын уулзалт - Төслийн багийн уулзалт |
19-22 дах долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
12 |
Судалгааны тайлангуудыг боловсруулах, танилцуулгад бэлтгэх |
23-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
13 |
- Төсөлт хичээлийн тайлан, танилцуулга бэлтгэх, танилцуулах - Судалгааны тайлангуудыг бэлтгэх |
24-р долоо хоног |
М.Болортуяа Туслах багш нар |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН: Ахлах ангийн сурагчдын сайн дурын ажлыг дэмжиж, эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр сонирхож буй 8-12-р ангийн сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлсэн байна.
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Лхагва гараг, 15:30-16:30 цаг
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ /сурагч, сургууль/:
Жижиг төслүүд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тухай тухай бүрт багаараа ярилцан шийдвэрлээд явна.
Төсөл удирдсан багш: Бизнес судлалын багш М.Болортуяа
11, 12-р ангийн сурагчид