COURSES DETAILS
Монгол бичиг 8
Туул Цэрэн
Grade-8
Тайлбар
8 - р ангийн Үндэсний бичиг хичээлээр 4 бүлэг сэдэв үзнэ.
1. Нэр, үйл язгуур үндсийг бичиж сурах
2. Холбох эгшгийн дүрмийг мэдэх
3. Үйлийн холбох нөхцөлийг бичиж сурах
4. Үйлийн төгсгөх нөхцөлийг бичиж сурах бүлэг сэдвийн хүрээнд дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
УНШИХ
Дармал, бичмэл эхийг галигаар болон орчин цагийн дуудлагаар хослуулан унших аргаар эхийг шууд унших
Үндэсний зан заншил, сэтгэлгээний онцлог бүхий эх, сургаалын зохиолыг шударга унши
Бийрийн хичээнгүй бичгээс зөв унших
БИЧИХ
Үсгийн бичмэл тигээр өгүүлбэр, эхийг хичээнгүй бичих
Дармалаас бичмэл тигээр хичээнгүй бичих
Сурах бичгийн хүрээний дуудлага бичлэг зөрүүтэй үгсийг кириллээс үндэсний бичигт хөрвүүлэх
Галигаас үндэсний бичгээр бичих
ХЭЛ ЗҮЙ
Нэр, үйл язгуур, үндсийг харьцуулах аргаар ялган таних
Хувилгагч, эс хувилгагч залгаврын бүтэц, хэлбэрийг хурьцуулан судалж, холбох ёсны дагуу зөв хувилган бичих
Үйл үгийн хэв, байдлын дагавар, холбох, төгсгөх нөхцөлийг зөв бичих