COURSES DETAILS
“БАДМИНТОН” төсөлт хичээлийн танилцуулга
Батбаяр Даваахүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР: БАДМИНТОН
ЗОРИЛГО: Тус хөтөлбөрийг сонгосон сурагч нь бадминтоны спортын төрлөөр IGCSE түвшний олон улсын биеийн тамирын шалгалтын coursework үйл ажиллагаанд бэлтгэгдэнэ. Сурагчид нь техникийн болон тоглолтын арга барил эзэмшиж, ур чадвараа ахиулах тэмцээн уралдаанд тогтмол оролцоно
ХУГАЦАА: 2023 оны 10 сар - 2024 оны 05 сар
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 20 сурагч, 9-12 ангийн 10 сурагч хамрагдана
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Даваа 17.00-19.00, Пүрэв гараг бүр 15:15-17:00 цагаас тус тус хичээллэнэ
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Хувийн зохион байгуулалтаа маш сайн зохицуулах
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Бие дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
· Харилцаа, соёлын зөв хандлагтай байх
СУРАГЧДАД ӨГӨХ ЧАДВАРУУД:
· Явцын үзүүлэлт, анализ хийж сурагчдын түвшинг тогтоож байх
· Сорил судалгаа хийж , график гаргах
· Сурагчдын ур чадварын ахицыг бичлэгээр тогмол харуулж байх
· Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, япон багштай харилцах боломж олгох
· Багаар ажиллах
· Биеийн тамирын олон улсын шалгалтын онолын суурь ойлголт өгөх, олон улсын нэршлийг нэрлэж гүйцэтгэдэг болох
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Хичээллэсэн сурагчид нь Physical education-0413 кодтой олон улсын биеийн тамирын IGCSE түвшний шалгалтыг бадминтоны төрлөөр амжилттай өгөх
· Суралцагч нь бадминтоны спортын тоглолтын дүрмийн мэдлэгтэй болох
· Алхалт, шилжилт, гарын савалт, цохилт зэрэг техникийн элементүүдийг зөв хийдэг болох
· Тоглолтын арга барилд суралцах, талбайн мэдрэмжтэй болох
· Биеийн хөгжлийн дасгалыг тогмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ:
МОНГОЛЫН БАДМИНТОНЫ ХОЛБОО БОЛОН ШИНЭ ЭРИН БАДМИНТОНЫ КЛУБЫН ДАСГАЛЖУУЛАГЧ Ө.ДӨЛГӨӨНБАЯР