COURSES DETAILS
“ВОЛЕЙБОЛ ” төсөлт хичээлийн танилцуулга
Батбаяр Даваахүү
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР: ВОЛЕЙБОЛ
ЗОРИЛГО:
Тус хичээлийн жилд тавьсан спортын нэмэлт хөтөлбөрийн зорилго нь сурагчдад техникийн болон тактикийн мэдлэг олгох, оношилж үнэлэж дүгнэх,
Дасгалыг биечлэн гүйцэтгэх чадварт бэлтгэх, байгаа бодит чадварыг ахиулах, тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх
Түүнчлэн баг тамирчдын сэтгэл зүйг тэмцээний үеийн нөхцөл байдалд ойртуулах үүднээс хяналтын тэмцээн, хамтарсан бэлтгэл, уулзалт тоглолтуудыг зохион байгуулах
Хичээллэгчдийн бие бялдрын болон зан араншингийн онцлог байдлыг харгалзан бэлтгэл сургуулилтдаа тусгаж ажиллах тал дээр анхаарах
ХУГАЦАА: 2023 оны 10 сар - 2024 оны 06 сар хүртэл
ХАМРАХ ХҮРЭЭ: 6-8 ангийн 60 сурагч,IGCSE 2 хөтөлбөрийн 13 сурагч, IGCSE 1 хөтөлбөрийн 15 сурагч нийт 88 сурагч хамрагдана
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ:
Мягмар гарагт 15.15-17.00
Пүрэв гарагт 17.00-19.00
Бямба гарагт 11.00-13.00, 13.00-15.00
Ням гарагт 10.00-12.00, 12.00-14.00
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
· Суралцагч нь волейболын спортын тоглолтын дүрмийн мэдлэгтэй болох
· Тоглолтын арга барилд суралцах, талбайн мэдрэмжтэй болох
· Техникийн элементүүдийг зөв хийдэг болох
· Биеийн хөгжлийн дасгалыг тогмол хийж өөрийгөө дайчилж үр дүнд хүрэх
· Дүүрэг, хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцож туршлага хуримтлуулах
· Хичээллэсэн сурагчид нь Physical education-0413 кодтой олон улсын биеийн тамирын IGCSE түвшний шалгалтыг волейболын төрлөөр амжилттай өгөх
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР СОНГОСОН СУРАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
· Бие дайчлан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
· Биеийн болон оюуны ачаалал даах чадварт суралцах
· Биеийн тамирын IGCSE хөтөлбөрийг сонгож судлах сурагч байна
· Хувийн зохион байгуулалтаа маш сайн зохицуулах
· Аливаа зүйлд хариуцлагатай ханддаг байх
· Багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байх
· Харилцаа, соёлын зөв хандлагтай байх
ВОЛЕЙБОЛЫН НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР СУРЧ ЭЗЭМШИХ ТЕХНИКИЙН ЧАДВАРУУД:
· Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
· Сунгалтын дасгалууд
· Дуураймал дасгалууд
· Сорил
· Довтолгооны бөмбөг хүлээн авах
· Давуулалтын бөмбөг хүлээн авах
· Дээрээс дамжуулалт
· Доороос дамжуулалт
· Шилжилтээс дамжуулалт
· 2,3,4-р бүсийн довтолгоо
· Ганцаарчилсан хаалт
· Ганцаарчилсан хамгаалалт
· Багаар хамгаалалт
· Хаалтын эсрэг хамгаалалт
· Довтолгооны эсрэг хамгаалалт
· Уналттай хамгаалалт
· Эгц дээрээс давуулалт
· Хажуу доороос давуулалт
ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАГШ:
ШИНЭ ЭРИН СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ Д.БАТБАЯР