COURSES DETAILS
“ЭГШИГЛЭХҮЙ ДҮРСЛЭХҮЙ” төсөлт хичээлийн танилцуулга
Ариунчимэг Шаарийбуу
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “ЭГШИГЛЭХҮЙ ДҮРСЛЭХҮЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: ХӨГЖИМ, ДҮРСЛЭХ УРЛАГ
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ:
Дүрслэх урлагийн багш Ч.Одпүрэв, хөгжмийн багш Ш.Ариунчимэг
3. ХАМРАХ ХҮРЭЭ: Дүрслэх урлаг- 6-8-р анги – IGCSE /9-12-р анги/
Хөгжим – IGCSE /9-12-р анги/
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Шинэ эрин олон улсын сургуулийн 6-12-р ангийн болон олон улсын хөтөлбөрийг сонгосон суралцагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Олон улсын IGCSE хөтөлбөрийн онол болон дадлагыг хослуулан судалгаа хийх, сэдвийн дагуу сонирхсон суралцагчид өөрийгөө илэрхийлэх чадвараа харуулах
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
- Бүтээлийн тухай унших, сонсох
- Хөгжмийн болон зураачдын намтар, уран бүтээлийг харьцуулан задлан шинжлэх
- Онол дээр тулгуурлан дадлага хийх
- Хөгжмийн зохиол бүтээх
- Хөгжмийн бүтээлийг сонсоод уран зураг зурах
- Уран зохиол-Уран зураг – Хөгжмийн интеграци
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
- Урлагийн мэдрэмж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар хөгжинө.
- Оюуны болон сэтгэхүйн ур чадвар хөгжинө.
- Хурууны жижиг булчин хөгжинө.
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН: Хөгжим ба дүрслэх урлагийн бүтээлүүдийн хамтарсан үзэсгэлэн гаргах
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Даваа гараг, 15:30-16:30 цаг
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ
- Хөгжим – notebook, ноотны программ, олон улсын хөгжмийн сурах бичиг, ноотны дэвтэр, харандаа, баллуур, сонсох хөгжим.
- Дүрслэх урлаг – харандаа, баллуур, усан будгийн дэвтэр, 24 өнгийн усан будаг, 3-4 төрлийн өргөн, нарийн бийр, цаасны цавуу, 40*60 хэмжээтэй хар болон цагаан ватум цаас, өнгө холих хавтан
№ |
Хөгжим |
Дүрслэх урлаг |
1 |
Хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсох, ноотны программ дээр ноот бичих |
Зураачдын намтар уран бүтээлтэй танилцах |
2 |
Хөгжмийн зохиолын бүтэцтэй танилцах |
Зургийн зохиомж дээр эрэл хайгуул хийх |
3 |
Зохиох хөгжмийн бүтээлийнхээ утга санаа, дүр дүрслэлийг тодорхойлох |
Дүрийн судалгаа хийх |
4 |
Зохиолын нэрээ гарган эхний 4 такт зохиох |
Хөгжмийн бүтээлийг сонсон мэдэрч ойлгох |
5 |
Багшийн тусламжтай зохиолын бүтэц дээр ажиллан 4-8 такт зохиох |
Хөгжмийн бүтээлийг сонсоод төрсөн сэтгэгдлээ дүрсээр илэрхийлэх / 1-2 зохиомж/ |
6 |
Багшийн тусламжтай зохиолын бүтэц дээр ажиллах / 8-16 такт/ |
Хөгжмийн бүтээлийг сонсоод төрсөн сэтгэгдлээ дүрсээр илэрхийлэх / 3-6 зохиомж/ |
7 |
Багшийн тусламжтай зохиолын бүтэц дээр ажиллах / 16--24 такт/ |
Хөгжмийн бүтээлийг сонсоод төрсөн сэтгэгдлээ өнгөөр илэрхийлэх / 6-9 зохиомж/ |
8 |
Зохиол дээр хурдны тэмдэглэгээ оруулах / 24--36 такт/ |
Хөгжмийн бүтээлийг сонсоод төрсөн сэтгэгдлээ өнгө болон дүрсээр илэрхийлэх |
9 |
Зохиол дээр хүчдэлийн тэмдэглэгээ оруулах / 36--40 такт/ |
Өөрийн санааг хөгжүүлэн зурах |
10 |
Зохиолын АБ хэсэгт анализ хийх |
Зураачдын бүтээл болон өөрийн бүтээлд анализ хийх, харьцуулах |
11 |
Багшийн зөвлөмжийн дагуу зохиолоо үргэлжлүүлэн зохиох |
Багшийн зааврын дагуу бүтээлээ үргэлжлүүлэн зурах |
12 |
Зохиолын 3-р хэсэг дээр ажиллах / 40--48 такт/ |
Зургийн зохиомж дээр ажиллах /жижигрүүлэх – А4 -297*410мм/ |
13 |
Хөгжмийн зохиолыг сонсон найруулга дээр ажиллах |
Зургийн зохиомж дээр ажиллах / томруулах- А2- 410*600мм/ |
14 |
Хөгжмийн бүтээлийн зэмсэгжилт дээр ажиллах |
Зурсан бүтээлүүдээ бэлэн болгох / хатаах, дэглэх, жаазлах/ |
15 |
Бүтээлийг хянаж төгсгөөд шалгуулах |
Бүтээлийг хянаж төгсгөөд шалгуулах |
Төсөл удирдсан багш: /Ш.Ариунчимэг /
/ Ч.Одпүрэв/