COURSES DETAILS
“ХИМИЙН ТУРШИЛТУУД” төсөлт хичээлийн танилцуулга
Сарантуяа Батчулуун
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
“ШИНЭ ЭРИН” ОУ-ЫН СУРГУУЛИЙН “ХИМИЙН ТУРШИЛТУУД” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2023-2024 оны хичээлийн жил
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Химийн туршилтууд
2. ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: Б.САРАНТУЯА
3. ХАМРАХ ХҮРЭЭ: 10-12 ангийн 8 сурагч, 6-8-р ангийн 8 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Химийн хичээлд сонирхолтой, сонгон сурадцаж байгаа 6-12-р ангийн сурагчид
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Химийн хичээлийг сонирхож, igcse-a түвшинд сонгон суралцаж байгаа сурагчдад олон улсын шалгалтаа амжилттай өгөхөд нь сонирхолтой туршилтаар дэмжлэг үзүүлэх
6. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
ü Зохион байгуулах, төлөвлөх
ü Химийн шил сав, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах
ü Туршилтын ажлыг төлөвлөх, хийж гүйцэтгэх эв дүй
ü Асуудал шийдвэрлэх
ü Бодитоор сэтгэх . . . г.м
7. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
№ |
Долоо хоног |
Үйл ажиллагаа |
Хариуцах эзэн |
1 |
1-2 - р долоо хоног |
Төсөлт хичээлийн дэлгэрэнгүй танилцуулга, багийн танилцуулга, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт хийх |
Б.Сарантуяа |
2 |
2-4- р долоо хоног |
Сонгосон сэдвийн судалгааг өгөгдсөн дарааллын дагуу хийж, баг бүр танилцуулах |
Бүх сурагчид Б.Сарантуяа |
3 |
5-7-р долоо хоног |
Сонгосон сэдэвт туршилтын ажлын төлөвлөгөө гаргах, туршилтын ажлыг бэлтгэж танилцуулах, сайжруулах санал авах |
Бүх сурагчид Б.Сарантуяа |
4 |
8-14- р долоо хоног |
Сайжруулалт хийж, эцсийн байдлаар танилцуулаад, дарааллын дагуу видео бичлэгтээ орох |
Бүх сурагчид Б.Сарантуяа |
5 |
15-17-р долоо хоног |
Видео бичлэгийн монтаж, түгээх |
|
6 |
18-19 долоо хоног |
Төсөлт хичээлийн тайлан, танилцуулга бэлтгэх, танилцуулах |
Бүх сурагчид Б.Сарантуяа |
8. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
ü Бүтээлчээр хамтран ажиллаж, асуудал шийдвэрлэх чадвартай, мэдсэн сурсанаа бусдад зааж, түгээн эерэгээр нөлөөлөх сурагчид бий болно.
ü IGCSE-A түвшний 6 сэдвийн туршилтын ажлын видео, 6-8 -р ангийн 6 сэдвийн туршилтын видео гаргаж, түгээх болно.
9. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Баасан гараг, 15:15-16:00 цаг
10. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА ТҮҮНИЙ ЗАРДАЛ
ü Химийн шил сав, багаж төхөөрөмж
ü Бодис урвалж
Төлөвлөлт гаргасан: Химийн багш, Б.Сарантуяа