COURSES DETAILS
“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭ” төсөлт хичээлийн танилцуулга
Туул Цэрэн
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ ЭРИН СУРГУУЛИЙН
“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭ” НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
2023-09-23
1. ХИЧЭЭЛИЙН НЭР: Үндэсний бичиг
2. ТӨСӨЛ УДИРДАХ БАГШ: Ц. Туул
3. ХАМРАХ ХҮРЭЭ: VIII анги, 13 сурагч
4. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
· Үндэсний бичгээр унших, бичих чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхолтой байх
· Анхаарлын төвлөрөл сайтай байх
· Эмх цэгцтэй, нямбай байх, хариуцлагатай байх
· Тэвчээртэй байх
· Компьютер дээр үндэсний бичгээр шивэх анхны мэдэгдэхүүнтэй.
5. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
· Монгол бичиг соёлоор бахархах
· Монгол үндэсний бичиг үсгийг үр дүнтэй хэрэглэх
6. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
· Унших чадвараа ахиулах
· Бичгийн хэвээ сайжруулах
· Бийрээр бичих дадлага хийх
7. ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
· Анхан түвшинд харандаагаар бичгийн хэвээ засаж сайжруулах, унших чадвараа ахиулах
· Ахисан түвшинд бийрээр бичиж сурах
8. ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЯВЦ /7 хоног бүрээр/:
Түвшин Давтамж |
Анхан шат (бичмэл тигээр) |
Ахисан шат (бийрийн тигээр) |
1. |
Үндсэн зурлага ба эгшиг үсгийг харандаагаар бичих, унших |
Үндсэн зурлага ба 7 эгшгийг бийрээр бичих |
2. |
Титэмт гийгүүлэгч, титэмт гийгүүлэгч (На, Ма, Ла) бүхий үгийг харандаагаар бичих, унших |
Титэмт гийгүүлэгч, титэмт гийгүүлэгч бүхий үгийг компьютероор бичих |
3. |
Шилбэт гийгүүлэгч, шилбэт гийгүүлэгч (Ра, Йа) бүхий үгийг харандаагаар бичих, унших |
Шилбэт гийгүүлэгч, шилбэт гийгүүлэгч бүхий үгийг бийрээр бичих |
4. |
Зартигт гийгүүлэгч, зартигт гийгүүлэгч (Ха, Га) бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Зартигт гийгүүлэгч, зартигт гийгүүлэгч бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
5. |
Нумт гийгүүлэгч, нумт гийгүүлэгч (Ба, Нг) бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Нумт гийгүүлэгч, нумт гийгүүлэгч бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
6. |
Нумт гийгүүлэгч, нумт гийгүүлэгч (Да, Та) бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Нумт гийгүүлэгч, нумт гийгүүлэгч бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
7. |
Завжит гийгүүлэгч, завжит гийгүүлэгч (Са, Ша) бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Завжит гийгүүлэгч, завжит гийгүүлэгч бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
8. |
Жалжгар эвэрт (Жа, За) үсэг бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Жалжгар эвэрт үсэг бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
9. |
Сэрээ эвэрт (Ца, Ча) үсэг бүхий үг, холбоо үгийг харандаагаар бичих, унших |
Сэрээ эвэрт үсэг бүхий үг, холбоо үгийг бийрээр бичих |
10. |
Монгол тоог харандаагаар бичих, унших |
Монгол тоог бийрээр бичих |
11. |
20 орчим үгтэй эхийг харандаагаар дэгийн дагуу хичээнгүй бичих, унших |
Богино шүлгийг бийрээр бичих |
12. |
20 орчим үгтэй эхийг харандаагаар дэгийн дагуу хичээнгүй бичих, унших |
Богино шүлгийг бийрээр бичих |
13. |
Гэр бүлийнхээ хүмүүсийн нэрийг харандаагаар бичих, толь бичиг ашиглах |
Гэр бүлийнхээ хүмүүсийн нэрийг бийрээр бичих |
14. |
Өөрийн танилцуулгаа харандаагаар бичих, толь бичиг ашиглах |
Уран бичлэгийг дуурайн бийрээр бичих |
15. |
Тайлан хамгаалахад бэлтгэх |
Тайлан хамгаалахад бэлтгэх |
9. ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН:
· Ахиц амжилтыг харуулсан танилцуулга
· Бийрээр бичсэн бүтээлүүд
10. ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Даваа, 14:30-15:30 цаг, 302 тоотод хичээллэнэ.
11. ТӨСӨЛД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:
№ |
Хэрэглэгдэхүүн |
Тоо хэмжээ |
Тайлбар |
1 |
Зөөлөн 3 В харандаа |
2 ш |
Анхан шатныхад хамрагдах бол |
2 |
48 хуудастай тооны дэвтэр |
1 ш |
|
3 |
Бийр – жижиг, дунд зэрэг |
2 ш |
Ахисан түвшинд хамрагдах бол |
4 |
Бэх – жижиг |
1 ш |
|
5 |
Янтай – жижиг |
1 ш |
|
6 |
Муутуу цаас |
5 ш |
|
7 |
Эсгий дэвсэг |
1 ш |
|
8 |
Сурах бичиг |
1ш |
Төсөл бичсэн багш: Ц. Туул