COURSES DETAILS
Мэдээллийн Технологи 7
Идэржаргал Ганхуяг
Grade-7
Тайлбар
XXI зууны иргэний чухал нэгэн чадвар бол компьютер, мэдээллийн технологийн дэвшилтэт талуудыг хэрэгцээндээ тохируулан зүй зохистой хэрэглэж сурах явдал билээ. Ингэснээр мэдээллийн нийгэмд хөл нийлүүлэн амжилттай сурч амьдрах боломж та бүхний өмнө нээгдэх болно. Мэдээллийн технологийн мэдлэг, чадварт суралцах, түүнийгээ өдөр тутмын амьдрал, хичээл сургалтад хэрэглэх, мэдээллийн технологи ашиглан аливаа мэдээллийг боловсруулах, мэдээллийн нийгмийн ёс зүйд суралцан хэвшүүлэх, цахим ертөнцийн аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах, бүтээлч, үндэсний өв уламжлалаа дээдэлдэг иргэн болон төлөвшихөд чиглүүлдэг.
Мэдээллийн технологийн үндсэн ойлголт бүлгийн хүрээнд:
• Мэдээллийн процесс, мэдээллийн кодчиллын талаар ойлгож, мэдээллэн загвар байгуулах арга зүйд суралцах.
• Компьютерын файлын системийг зүй зохистой зохион байгуулах аргад суралцан, компьютерт мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны талаар ойлгож, цахим мэдээллийг хамгаалах түгээмэл аргыг мэдэх, хэрэглэх.
Мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ бүлгийн хүрээнд:
• Баримт бичиг боловсруулах технологийг хэрэглэх чадвараа хөгжүүлж, бичвэр, зураг, хүснэгт, график, диаграмм бүхий өргөн агуулгатай баримт бичиг боловсруулах;
• Зураг боловсруулах технологийн хэрэглээний мэдлэгээ гүнзгийрүүлж, давхарга бүхий программ ашиглан зурган мэдээлэл боловсруулах;
• Мэдээллийн технологи ашиглан өөрийгөө илэрхийлэх үндсийг эзэмшин, цахим танилцуулга боловсруулах, хэрэглэх;
• Цахим харилцаа, интернет технологийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, цахим шуудан, интернет технологийн соёлтой, ёс зүйтэй хэрэглээнд суралцах.
Бүлэг бүрийг хичээнгүйлэн судалж, түүний хүрээний мэдлэг, чадварыг эзэмших нь мэдээллийн нийгмийн боловсролтой, ёс зүйтэй гишүүн болон төлөвшихөд ихээхэн чухал. Тиймээс сурагч та уг хичээлийг судлахдаа:
• Компьютер, мэдээллийн технологи ашиглан аливаа асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулахдаа төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу үр бүтээлтэй ажилладаг;
• Хэрэгцээт мэдээллээ боловсруулахдаа мэдээллийн технологи, хэрэгслийг зөв сонгон ашигладаг;
• Компьютер, мэдээллийн технологийг ёс зүйтэй, соёлтойгоор бие даан болон хамтран хэрэглэх, эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлагаа технологи ашиглан бусадтай хуваалцах арга барилд суралцахад анхаараарай.
Course Content
Мэдээллийг хүлээн авах | |
Мэдээллийг боловсруулах | |
Мэдээллийг хадгалах | |
Мэдээллийг кодчилох | |
Мэдээллийг хэмжих нэгж |
Файл удирдах систем | |
Компьютер мэдээллийг дүрслэх ба боловсруулах нь | |
Мэдээлэл хадгалах төхөөрөмж | |
Компьютерийн мэдээллийг хамгаалах нь (вирус) |
Бяцхан ном бүтээцгээе | |
Цуглуулсан мэдээллээ боловсруулцгаая | |
Баримтад зураг, дүрс оруулах | |
Зураг, объектыг засварлах | |
Баритад хүснэгт оруулах | |
Баримтыг хэвлэх |
Зургийн давхарга | |
Зураг зурах, засварлах | |
Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх |
Танилцуулгын бүтэц онцлог | |
Танилцуулга бэлтгэх | |
Танилцуулга дахь төрөл бүрийн объект | |
Танилцуулга дахь объектод хөдөлгөөн оруулах |
Цахим харилцаа, харилцааны технологиуд | |
Интернетээс мэдээлэл татах | |
Цахим шуудан, түүний хэрэглээ | |
Цахим харилцан яриа | |
Цахим харилцааны ёс зүй |