COURSES DETAILS
Нийгэм судлал-7
Янжинлхам Жанцанпүрэв
Grade-7
Тайлбар
ЗОРИЛТ БА ХҮРЭХ ҮР ДҮН:
· Иргэн болж төлөвшихөд шаардлагатай нийгэм эрх зүй, ёс зүй эдийн засгийн суурь ойлголтуудыг мэдэх
· Иргэний эрх үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн болон эрх зүйн хэм хэмжээг мөрдөх, эдийн засгийн ухаалаг сонголтод суралцах
· Сургууль, гэр бүл, нийгэм-хамт олон хувь хүмүүстэй харилцан ойлголцож, өөрийн болон бусдын эрх үүрэг хариуцлагыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх.
ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД:
Асуулт тавих, асуудал,таамаглал дэвшүүлэх: Нийгмийн үйл явдал, үзэгдлийн шалтгаан, явц, үр дагавар болон холбоо, хамаарал, нөлөөлөл, өөрчлөлтийг илрүүлэхийн тулд бие даан асуулт raprax, асуудал, таамаглал дэвшүүлэх
Үйлийг төлөвлөх, мэдээлэл цуглуулах: Дэвшүүлсэн асуудал, таамаглалаа шийдвэрлэхийн тулд хийж гүйцэтгэх үйл, үйл ажиллагааг төлөвлөх, шаардагдах мэдээллийг холбогдох эх сурвалжаас эрж хайх, цуглуулах
· Мэдээлэл боловсруулах: Цуглуулсан мэдээллийг өөрийн сонгож авсан арга хэрэгслийг ашиглан ангилж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар дэвшүүлсэн асуудал, таамаглалаа нотлох, няцаах
· Үр дүнг хэлэлцэх, шинэ санаа гаргах: Шинжилгээний үр дүнг гаргах, хэлэлцүүлэх, танилцуулах, шинэ санаа, асуудал, таамаглал дэвшүүлэх, түүнийгээ тайлбарлах
Дд |
Бүлэг сэдэв |
Цаг |
Дэд сэдэв |
Агуулга |
Үнэлгээ |
1.
|
Хувь хүн ба нийгэм |
|
-Нийгэм ба хүн -Хувь хүний эрэхмлэл,үнэлэмж -Хувь хүний хоорондын харилцаа -Нийгмийн бүлэг,түүний хувь хүнд үзүүлэх нөлөөлөл -Нийгмийн амьдралын хүрээ -Бүлгийн дүгнэлт |
Хүмүүсийн хамтын амьдрал, түүний зохион байгуулалт, хэм хэмжээ -Хүмүүс хамт олон буюу бүлэг нийгмээр зохион байгуулагдан, хэм хэмжээтэй амьдардаг тухай мэдэх. -Хувь хүн ба гэр бүл, сургууль, анги-хамт олон, нийгмийн бүлэг хэмээх ойлголт. -Бүлэг,бүлгийн хэв, шинж. -Хүмүүсийн хэрэгцээ сонирхол ба нийгмийн харилцаа. -Өөртэйгөө болон бусадтай нийцтэй харилцахыг ойлгох. -Хувь хүн ба бүлэг-хамт олны харилцааны зохицол, зөрчил. -Бусадтай санал нийлэхгүй байгаагаа яаж илэрхийлбэл зохистой болохыг мэдэх. |
Хүмүүсийн хамтын амьдралын зохион байгуулалтад, хэм хэмжээт хэв маяг нь нийгэм болохыг тайлбарлах чадварын түвшин. -Өөрийн амьдралын хийгээд холбогдох жишээ, тохиолдлыг ашиглан хувь хүн, бүлэг тэдгээрийн нэгдлийн тухай тайлбарлах чадварын түвшин. -Хувь хүн болон, бүлэг, хоорондын нийгмийн харилцааг жишээгээр тайлбарлах чадварын түвшин -Бүлэг дэх өөрийн байр суурь,үүргийг тодорхойлох чадварын түвшин -Бүлэг дэх ялгаатай сонирхол, үзнл бодол, эрх ашгийг тухай тайлбарлах чадварын түвшин -Бүлгийн зөрчлийг шийдэх арга замуудыг илэрхийлэх түвшин -Гэр бүл, анги хамт олны үйл ажиллагаан дахь идэвхтэй оролцооны тухай тайлбарлах чадварын түвшин Хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчмыг тодорхой жишээгээр тайлбарлах чадварын түвшин. -Хүний эрхийг хангаж, хамгаалдаг орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тайлбарлах чадварын түвшин Ёс суртахууны хэм хэмжээний ойлголтын түвшин -Хүмүүстэй ёс суртахуунлаг харилцах чадварын түвшин эдийн засгийн үндсэн ойлголтуудыг тайлбарлах чадварын түвшин -эдийн засгийн нөөц /хүчин зүйлс/ ба хэрэгцээ нь гэр бүл, сургууль болон өөрсдийн өдөр тутмын амьдралд тохиолддогийг жишээгээр тайлбарлах |
2 |
Хувь хүн ба соёл |
|
-Хувь хүний ёс суртахууны хэм хэмжээ -Байгаль орчноо хамгаалах ёс заншил -Ажил хөдөлмөрт хандах ёс заншил |
-Гэр бүлийн харилцааны ёс суртахууны хэм хэмжээг сахихын ач холбогдлыг мэдэх Эцэг, эх, ах, эгч, дүү нараа хайрлах, тэдэнд туслахын ач холбогдлыг ухамсарлах -Ёс суртахууны хэм хэмжээг сахихыг амьдрлаын жишээгээр тайлбарлах -Хүний ёс суртахууны хэм хэмжээ нь биеэ авч явах үйл болохыг тайлбарлах -Үндэсний уламжлалт ёс заншлын үнэ цэнэ, онцлогыг жишээгээр тодорхойлох |
|
3. |
Хувь хүн ба эдийн засаг |
|
-Хэрэгцээ ба нөөц баялаг -Хэрэглээ ба үйлдвэрлэл үйлчилгээ -Орлого,зарлага ба төсөв -Зохистой хэрэглээ Бүлгийн дүгнэлт -Анги хамт олны дунд шийдвэр гаргах -Өөрийн удирдлагын байгууллага
|
-Эдийн засаг нь үйлдвэрлэл, солилцоо хэрэглээ, хуваарилалтын тухай цогц ойлголт болохыг тайлбарлах -эдийн засгийн сонголтын тухай тайлбарлах -эдийн засгийн тодорхой харилцаанд бие даан оролцож сурах -өөрийн болон гэр бүл, найз нөхөд, анги, сургуулийнхаа эдийн засгийн хэрэгцээ, нөөц, хэрэглээний талаар хэлэлцэх -эдийн засгийн зохистой сонголтод суралцах -Анги хамт олноороо хэлэлцэн балалсан шийдвэр,түүнийг даган биелүүлэхийн ач холбогдолыг судлан таних |
|
4 |
Хүний эрх ба хууль, нийтийн удирдлага
|
|
-Бид яагаад хүний эрхийг судлах шаардлагатай вэ? -Хүний эрхийг хэрхэн хамгаалдаг вэ? -Хүүхдийн эрх ба хариуцлага -Бидэнд төрийн ямар байгууллагууд үйлчидэг вэ? -Бүлгийн дүгнэлт |
-Өөрийн удирдлагын байгууллагын талаар мэдээлэл цуглуулах,үйл ажиллагаанд идэвхитэй оролцох -Байгаль орноо харйлан хамгаалах ёс суртахууны хэм хэмжээг үйл ажиллагаандаа хэвшүүлэх -Гэр, сургууль болон хаана ч ёс суртахууны хэм хэмжээг үйл ажиллагаандаа хэвшүүлэх -Байгаль орчинтой хүнлэг харилцах ёс суртахууны хариуцлагыг ухамсарлах -Эрдэм номыг эрхэмлэдэг ёсыг сурах үйл ажиллагаандаа хэвшүүлэх С-Сайн үйлийг дэмжлдэг түүнээс суралцдаг, муу үйлийг жигшдэг байх |