COURSES DETAILS
БИЗНЕС ХИЙЖ ҮЗЭХ ҮҮ?
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ХИЧЭЭЛИЙН НЭР: Бизнес судлал
ТӨСӨЛ УДИРДСАН БАГШ: М.Болортуяа
ХАМРАХ ХҮРЭЭ: 10-12-р анги, 10-15 сурагч
ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Бизнес судлал хичээлд хамрагддаг, бизнесийн суурь ойлголттой сурагчид
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР: Даваа гараг, 15:30-16:30 цаг
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Хичээлээр олж авсан мэдлэгээ бататган, холбогдох ур чадваруудаа хөгжүүлэх боломжийг өөрсдөө бий болгоно.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ /ҮЕ ШАТ/:
Хамрагдсан сурагчдынхаа хүрээнд санал цуглуулж, нөхцөл боломжуудыг судлан үнэлж, боломит "бизнес" санаанууд гаргах
Гаргасан санаануудаа үнэлж дүгнэн, хамгийн боломжит санааг сонгон хөгжүүлэх /төсөл боловсруулах
Бизнес төслөө хэрэгжүүлэх
ХӨГЖҮҮЛЭХ УР ЧАДВАРУУД:
Аливаа зүйлийг боломжит олон талаас нь харах дадал, чадвар
Бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төсөл боловсруулах мэдлэг, чадвар
Бизнес төслөө хэрэгжүүлэх чадвар, туршлага
Багаар хамтран ажиллах чадвар
Цагаа зөв зохион байгуулах чадвар
ТӨСЛӨӨС ГАРАХ ДҮН: Сурагчид өөрсдийн санаагаа хэрхэн хөгжүүлж, бизнес төсөл болгон хэрэгжүүлэх суурь чадваруудыг эзэмшинэ